x

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахад оролцсон эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллыг шийдвэрлэв

Нийслэлд 2021 оны Хоёр дугаар сарын 11-23-ны хооронд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Энэхүү ажлыг Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллага Улсын онцгой комиссын удирдлага дор өргөн хүрээнд зохион байгуулсан юм.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахад голлох үүргийг гүйцэтгэж ажилласан эмнэлгийн удирдлагуудтай Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахимаар холбогдон талархаж буйгаа илэрхийлэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс Монгол улсын төр томоохон нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах өндөр чадамжтай гэдгийг харуулсан үйл явдал нь Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн арга хэмжээ боллоо.

Энэ ажилд Эрүүл мэндийн салбарынхан манлайлан оролцож, хамгийн чухал үүргийг гүйцэтгэн ажиллаж чадсанд салбарын сайдын хувьд баярлаж, талархаж буйгаа хэлье. 1900 гаруй эмч, эмнэлгийн албан хаагч 24 цагаар 12 хоногийн турш шинжилгээ авах ажилд дайчлагдаж 500 гаруй мянган шинжилгээг хийж, хариуг нь гарган ажилласан нь Монгол улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулах ажлыг эхүүлэх үндсэн суурь болж чадав.

Өчигдөр вакцинжуулалт эхэлж, эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагч нар энэ өдрүүдэд вакцинжуулалтанд хамрагдаж байна. 12 хоногийн турш хичээж ажилласан Эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчдынхаа илүү цаг, урамшууллыг өнөөдөр мөн шийдвэрлэсэн гэдгээ та бүхэнд хэлэхдээ таатай байна. Эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчид хариуцлагатай ажлыг амжилтай зохион байгуулж чадсан гэдгийг дахин тодотгож баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлэхийг хүсч байна гэж цахим уулзалтын үед үг хэлэхдээ онцолж байсан юм.



Цахим уулзалтанд оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид ажиллах арга барилаа танилцуулав. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд COVID-19-ийг илрүүлэх шинжилгээний лоборатори хэвийн ажиллах нөхцөлд бүрдэж, тогтмол шинжилгээг цаашид авахад хүндрэл гарахгүй болсон гэдгийг онцолж байсан юм.

Цахим уулзалтын үед Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг салбарын удирдлагатай ойр ойрхон цахим уулзалтыг хийж шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Цаашид эрүүл мэндийн яамны удирдлага салбарын албан хаагчдаа сонсож, шийдвэртээ тусган ажиллана гэдгийг цохон тэмдэглэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дүүргийн эмнэлгийн удирдлагуудтай цахимаар уулзсаны дараа нэгдсэн эмнэлгийн удирдлагатай холбогдож Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн арга хэмжээний талаар санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top