x

"Тухайн үед хохирогч хүүгийн сэтгэлзүй хүнд байсан, шаардлагатай арга хэмжээг авсан"

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 11 настай хүү хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх асуудлаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгөөс тодрууллаа.

-Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт үүсээд байгаа асуудлыг танай байгууллага хэзээ мэдсэн бэ. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Тусгай цогцолборын сэтгэлзүйч багш нар хүүхдүүдтэйгээ байнга ярилцдаг. Энэ хүрээнд “11 настай хүү хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байна” гээд Цагдаагийн газарт дуудлага өгч, мөн манай байгууллагад хандсан. Мэдээллийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тус төвд ажилласан. Ажлын хэсгийнхэн хүүхдүүдийн амьдрах орчин стандартын шаардлага хангаж чадаж байгаа эсэх, боловсролд бүрэн хамруулж чадаж байгаа эсэх, мөн багш нарын чадамжийн асуудлаар зөвлөн туслах баг ажилласан.

Ингээд Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулсан. Үүний хүрээнд манай байгууллага Тусгай цогцолбортой хамтран цаашид багш нарыг чадавхжуулах, хүүхэд бүртэй харилцах сэтгэлзүйн үйлчилгээг сайжруулах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээлэл гарсны дараа Нийслэлийн харъяа газрууд арга хэмжээ авсан гэх мэдээлэл бий?

-Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжүүлж, манай байгууллагын зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллаж байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэл цацагдсан. Тухайн үед мэдээлэл гарсны дараа сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөлд байсан хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал бүр дордсон.

-Хүүхдийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн үед хохирогч гэгдэх хүүгийн сэтгэлзүй хүнд байсан. Эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, шаардлагатай арга хэмжээг авсан. Одоо Хүүхэд хамгаалах байранд аваачсан байгаа. Хүүхдүүдэд сэтгэлзүйн эмчилгээ хийгдэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүдийг үзээд сэтгэлзүй нь хямрах тохиолдол гарч байна.  

-Тусгай цогцолборт хичнээн хүүхэд амьдарч байна вэ. Тухайн хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрах орчин нөхцөл шаардлага хангагдаж байгаа эсэх дээр танайхаас шалгалтын ажиллагаа өмнө нь хийгдсэн байсан уу?

-Нийслэлд 28 асрамж, халамжийн төвд 878 хүүхэд байдаг. Тусгай цогцолборт 74 хүүхэд одоогоор амьдарч байгаа. Тус цогцолборт нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучууд амьдардаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвүүдэд манай байгууллагаас улирал тутамд шалгалтын ажиллагаа явуулаг. Он дуусах гэж байсан учраас төлөвлөгөөт шалгалтын ажиллагаа хийгдээд дуусчихсан байсан.

-Багш нар өдөр, оройн цагаар хүүхдүүдэд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Хүүхдийн төвд найман бүлэг хариуцсан нийгмийн хамгааллын найман ажилтан ажиллаж байгаа. Өдрийн найман цагаар ажилладаг гэсэн үг. Шөнийн цагаар, амралтын өдрүүдэд охид, хөвгүүд хариуцсан жижүүр багш нар тус, тусдаа ажиллаж, хяналт тавьдаг. 2020 оны есдүгээр сард Хүүхдийн төвд шөнийн цагаар жижүүр багшийн үүрэг гүйцэтгэдэг ээлжийн нийгмийн ажилтны тоог таваар нэмсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top