x

Прокурор Ц.Насанбатад албан шаардлага хүргүүлжээ

Нью-Йоркийн шүүх гэх хэрэг нь анхнаасаа захиалгатай гүтгэлэг болох тухай яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат саяхан “Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа” нэртэй ярилцлага өгчээ. Энэ ярилцлагатай холбогдуулан С.Батболдын хуульч дараах тайлбар, няцаалтыг өгсөн байна.

С.Батболдын өмгөөлөгч Х.Жаргалсайхан энэхүү албан мэдэгдэлдээ “Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг прокурорын байгууллага, олон нийтийн итгэлийг хүлээдэг хуульч мэргэжлийн нэр хүндийг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр хууль тогтоомж, прокурорын ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчсөн, үндэслэлгүй мэдээллийг нийтэд тараалаа.

Ц.Насанбат Та Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд нэн чухал байр суурийг эзэлдэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг гажуудуулсан үйл ажиллагаа явуулж байгаа тань шүүхэд нэхэмжлэлийг бусдын өмнөөс хууль зөрчиж дураараа гаргасан, мөн нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгүүдэд “маш нууц” гэсэн тэмдэг даран шүүх ажиллагааг хаалттай, нууц байдалд оруулж, үүнийгээ ашиглан нийгэмд үл ойлгогдох нөхцөл байдлыг бий болгосноор эхэлсэн.

Бид эл шударга ёсонд үл нийцэх, хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд хүсэлт, гомдол гаргасны үр дүнд мэргэжлийн шинжээч ажиллаж, Таны шүүхэд гарган өгсөн нэхэмжлэл, баримт бичгүүдийг төрийн “маш нууц” зэрэглэлийн баримт бичиг биш болохыг тогтоосон байдаг.

Гэтэл Та ярилцлагадаа өөрийн хууль бус үйл ажиллагаагаа далдалж тухайн баримт бичгүүдийг хөндлөнгийн хэн нэгэн шүүхэд гаргаж өгсөн юм шиг, түүнийг нь мэргэжлийн шинжээч төрийн нууц эсэхийг нь тогтоож, нээлттэй болгосон мэтээр нийтэд учирлаж, төрийн нууц биш гэсэн дүгнэлт гарсан учраас олон нийтэд хандан мэдээлэл хийж байна гэсэн байна. Ингэхдээ мөн л хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, аль ч улсын шүүхээс гэм буруутай асуудлыг тогтоогоогүй, бүр энэ талаар хэлэлцээ ч үгүй байхад хууль зөрчсөн гэм буруутай мэтээр зориудаар гүтгэсэн байна” гэх утга бүхий албан мэдэгдэл гаргажээ.

Түүнчлэн Ц.Насанбат прокурорыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлогоо зогсоохыг албан ёсоор шаардаж байна гэв.

Дашрамд дурдахад, Ц.Насанбат прокурор нь Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмч бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Оюу толгой” газруудын нэрийг барьж Сү.Батболдтой холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүй байхад нь дээрх байгууллагууд гомдол гаргасан мэтээр хуурамч албан бичгийг үйлдэж Нью-Йоркийн шүүх рүү анх явуулсан хууль бус хэрэгт ороогдоод байгаа билээ.

Прокурор Ц.Насанбат нь хуулийг удаа дараа зөрчиж, хууль хяналтын байгууллагын ёс зүйн хэм хэмжээгээ илэрхий зөрчиж, ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын нэрийг барьсан нь ноцтой үйлдэл бөгөөд энэхүү хууль бус үйлдлээ зогсоохыг зохих газруудаас албан ёсоор шаардаж эхлэв.

Ц.Насанбат прокурор нь төрийн хууль хяналтын байгууллагын албан тушаалаар түрий барьж, Монгол Улсын үндэсний хууль тогтоомж нийтэд тэгш үйлчлэх эрхийг ноцтойгоор зөрчиж, шүүхээр тогтоогдоогүй, зохиомол асуудлаар ярилцлага гаргаж, нийтэд худал мэдээлэл тараасан тул прокурорын ёс зүйн хэм хэмжээгээ зөрчсөн гэх үндэслэлээр холбогдох журмын дагуу шалгагдаж болзошгүй болжээ.

Б.Анхмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top