x

Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед ААН-үүдээ дэмжиж ажиллаарай

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг холбогдох албаныхан танилцуулсан юм. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн боловсруулалт, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд хяналт тавьж ажилласан талаарх мэдээллийг өгөв.   

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 103 тэрбум төгрөгийн 437 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс 44 тэрбум төгрөгийн 106 төсөл, арга хэмжээ  нь  энэ онд шинээр эхэлж байгаа. Харин бусад  334 төсөл нь он дамжин хэрэгжиж буй арга хэмжээ  юм. 

Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд хүнсний үйлдвэрлэл, түгээлт, хангалтыг  таслахгүйн тулд  энэ сарын  14, 15, 16-ны өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг PCR/ ПГУ-ын шинжилгээнд хамруулах ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан. Нийт 18 цэгээр 33,386 хүнийг дээрх зорилгоор шинжилгээнд хамруулсныг мэдээлэв.  

Мөн 1800-1200 тусгай дугаарт хандаж,  НОК болон нийслэлийн  засаг, захиргааны байгууллагуудтай холбогдох асуудлаар санал, хүсэлтээ уламжилсан иргэдэд хариу өгөх, гомдлыг барагдуулж ажилласан талаарх тайлбарыг өглөө. 

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэл, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн зохион байгуулалтаар цар тахлыг давж гарна шүү. Мөн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээнэ. Хяналт тавьж байна гээд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хаагаад, тусгай зөвшөөрлийг нь цуцлаад байж болохгүй. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай. Хувийн хэвшлийнхэн маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, тусгай нөхцөл шаардлагаа биелүүлэхэд зөвлөн  туслаарай” гэлээ.

Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, ёс зүйтэй байхад анхаарахыг сануулав. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top