x

СЗХ: Биткойнтой холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ өөртөө багагүй эрсдэлийг дагуулдаг

Сүүлийн жилүүдэд технологийн хурдацтай хөгжил дэвшил хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчилж, томоохон хувьслыг авчирсан.

Дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарыг өөрчилж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, түргэн шуурхай, амар хялбар аргаар санхүүгийн үйлчилгээг орон зайнаас үл хамаарч үзүүлэх боломжийг бий болгож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болоод байна. Дэлхий дахинаа санхүүгийн үйлчилгээг олон төрлийн технологид үндэслэн авах боломжтой болсон бөгөөд уламжлалт хэлбэр буюу дундын зуучлагчгүй үйлчилгээ үзүүлэх хязгааргүй боломжийг блокчэйн технологи бий болгосон.

Гэхдээ энэхүү технологийн шинэчлэл, инновац нь гэмт хэргийн золиос болох, хууль бус үйл ажиллагаанд ашиглуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй. Иймээс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас “Виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх” зааврыг баталж, стандартыг тогтоосон. Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд дээрх заавар, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэвшүүлж ажиллаж байна.

Олон улсад санхүүгийн зохицуулагч байгууллагууд виртуал хөрөнгийн үйлчилгээ, криптовалюттай холбоотой эрсдэлийн талаар ард иргэдэд анхааруулсаар байна. Тухайлбал, Английн Санхүүгийн зохицуулах байгууллагаас “...Аливаа төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ авах, хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчийн хувьд өндөр эрсдэлтэй бөгөөд бүх хөрөнгө мөнгөө алдахад бэлэн байх ёстой” гэж анхааруулсан.

Харин Европын банкуудын зохицуулах байгууллага, Европын үнэт цаасны зохицуулах байгууллага, Европын даатгалын болон тэтгэврийн зохицуулах байгууллагууд иргэдэд зориулж хамтарсан мэдэгдэл гаргаж, “виртуал хөрөнгө худалдан авах нь өндөр эрсдэлийг дагуулах бөгөөд үнийн савалгаа ихтэй, хамгаалалтын тогтолцоогүй” гэдгийг анхааруулсан.

Мөн АНУ-ын Санхүүгийн зохицуулагч байгууллагаас "биткойнтой холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ өөртөө багагүй эрсдэлийг дагуулдаг гэдгийг хөрөнгө оруулагчид мэддэг байх шаардлагатай" хэмээн сэрэмжлүүлсээр байна.

Иймд, виртуал хөрөнгө, үүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой хандаж, хэрэв хөрөнгө оруулсан тохиолдолд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн Та өөрөө хариуцахыг Санхүүгийн зохицуулах хороо албан ёсоор анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top