x

Энэтхэг улсаас бэлэглэсэн 150 мянган тун Оксфордын АстраЗенека вакциныг өнөөдөр хүлээн авлаа

БНЭУ-аас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын АстраЗенека вакциныг тээвэрлэсэн “МИАТ”-ийн нисэх онгоц өнөөдөр өглөө Улаанбаатарт газардлаа.

Энэхүү “Serum Institute” үйлдвэрт үйлдвэрлэсэн тус вакциныг Энэтхэгийн Засгийн газраас Монголд Улсад бэлэглэсэн байна.

Элчин сайд  М.П.Сингх вакциныг Шадар сайд С.Амарсайханд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Элчин сайд М.П Сингх "Энэтхэг Улс “COVID-19”-ийн эсрэг вакциныг бидний “оюун санааны хөрш”, “стратегийн түнш” Монгол улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш оронд бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” гэлээ. Мөн тэрээр бэлэглэсэн тунгаас гадна тус улсаас вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь Энэтхэг улс туслахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Шадар сайд С.Амарсайхан "Энэтхэгийн Ерөнхий сайдад Монгол улсыг ковидын 150 мянган вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа түүхэнд тэмдэглэгдэх болно гэдгийг дурдсан юм. Мөн Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл өргөжиж хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа" гэв. 

Маргаашнаас эхлэх вакцинжуулалтад эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчдыг хамруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top