x

ААН-ийн 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ

Улсын Онцгой комиссын VI дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, "Ковид-19"-ийн тархалтын түвшинг тогтоож, 2021 оны Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн дийлэнх буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байна.

Нийслэлд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 2021 оны хоёрдугаар сарын 23 гэхэд нийт 411 мянган өрхийг хамруулахаар зорилт тавьж, өнөөдөр /2021.02.20/ 9 цагийн байдлаар 340-өөд мянган өрхийг хамруулсан бөгөөд 54 тохиолдол, шинээр 13 голомт илрүүлснээс идэвхтэй нь 8 голомт байв.

Тус голомтуудыг бүрэн хяналтад аваад байна. Энэхүү нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, коронавируст халдварын түвшинг өндөр эрсдэлтэй УЛААН өнгийн дөрөвдүгээр зэрэглэлээс бууруулж хоёрдугаар зэрэглэл буюу “ШАР” өнгийн түвшин рүү, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах түр журмыг гаргалаа.

Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга /гэр бүлээс бусад/ уралдаан тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудын хувьд эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн ямар үед нээж болох эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ. 

ААН байгууллага, иргэд, хуулийн этгээдүүд, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах үүрэгтэй байх юм.  

Нийтлэг түр журмыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлнэ. 

Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдын бүх шатны боловсролын байгууллагуудыг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлж эхэлнэ. Харин Улаанбаатар хотод эрсдэлийн үнэлгээг дахин хийсний үндсэн дээр танхимын хичээлийг нээх хугацааг нарийвчлан тогтоохоор шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top