x

С.Амарсайхан: Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын бодлого шийдвэр үргэлжлэн хэрэгжинэ

УОК-оос нийслэлд тогтоосон хөл хориог 2021 оны Хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа 95 хувьтай нээх болсон тухай мэдээллээ.

Мөн коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам бэлэн болсныг мэдээллээ. 

Шадар сайд С.Амарсайхан "УОК-оос цар тахлын үеийн зохион байгуулалт бодлого шийдлийг гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Монгол Улсын засгийн газар эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа эрчимжүүлэх ажлыг халдвар хамгааллын дэглэмээ сахин зэрэг явуулах байр суурьтай байгаа. Энэ хүрээнд 12 хоногийн хугацаанд "Нэг өрх-нэг иргэн" PCR шинжилгээг зохион байгуулж байна. Бидний гурван үе шаттай авч хэрэгжүүлэх арга хэмжээний эхний хэсэг. Харьцангуй үр дүнтэй зохион байгуулагдаж байгаа.

Мөн иргэдээ вакцинжуулах ажлын бэлтгэлийн хангаж байна. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтын ажил эхэлнэ.

Хоёрдугаар сарын 23-наас ажил, амьдралын хэвийн горимд шилжих буюу ААН-үүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх, тэдгээртэй холбоотой дэглэм, журмыг бэлэн болголоо.

Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын бодлого шийдвэр үргэлжлэн хэрэгжинэ. ААН-үүдийн 95 хувийн үйл ажиллагаагааг хэвийн явуулна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн түвшинд шилжүүлж байгаа. Хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан цар тахлын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмыг боловсруулсан. Ингэснээр онцгой комиссын байгууллагууд шат, шатандаа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх болон уялдаа холбоо сайтай, тодорхой дүрэм журмыг мөрдөж ажиллана. Журмыг боловсруулахад 13 чиглэлийн 86 байгууллага оролцлоо.

Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гурван зэрэглэлд ангилж байна.

Тухайлбал, төрийн байгууллагууд аль зэрэглэлд байх, хязгаарлах үйл ажиллагааг ч тодорхой болгосон.

Дөрөвдүгээр түвшин буюу улаан: Энэ нь бидний өнөөдрийн байгаа хөл хорионы зэрэглэлийн түвшин.

Гуравдугаар түвшин буюу  шар: Халдвар голомтот тархалттай.

Хоёрдугаар түвшин буюу шар: Зөөвөрлөгдсөн буюу алаг цоог тархалттай. Хоёрдугаар сарын 23-наас бид шар түвшин рүү орно. Ингэснээр зарим халдвар голомтолсон газар хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ. Үүнээс бусад тохиолдолд ААН, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэвийн явагдана.

Түвшин бүрт ААН, байгууллагын баримталж ажиллах зарчмыг тодорхой зааж өгсөн байгаа. УОК болон эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт эрсдэлийн үнэлгээнд суурилан түвшинг зарлана. Энэ үед түвшинд заасны дагуу үйл ажиллагаа явуулах юм. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулж байна. Бүгд хичээж ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 10 цаг 28 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 11 цаг 45 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 12 цаг 18 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 12 цаг 24 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 14 цаг 34 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 14 цаг 39 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 14 цаг 44 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 14 цаг 48 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 14 цаг 53 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 16 цаг 35 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 17 цаг 25 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 17 цаг 32 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 17 цаг 36 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 17 цаг 45 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цаг 49 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 18 цаг 44 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 18 цаг 45 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top