x

“Social innovation week 2021” арга хэмжээг зохион байгуулна

“Кайт Монгол” ХХК болон Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures хамтран ''Social Innovation Week 2021'' цахим арга хэмжээг энэ сарын 23-26-ны хооронд зохион байгуулах гэж байна. 

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь хотод тулгамдаж буй нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг гарааны компаниудыг дэмжин ажиллах, сурталчлах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг дэмжин оролцож байна.

Тус арга хэмжээнд Азийн хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Accelerator Lab, Жайка, ТОС Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо зэрэг байгууллагын төлөөлөл, бусад олон улсын болон Монголын экспертүүд оролцоно.

Зохион байгуулагч “Кайт Монгол” ХХК нь нийгэмд ээлтэй гарааны бизнесийг хөгжүүлэн бойжуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтаар дэмжих чиг үүрэгтэй хурдасгагч хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Тус компани нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудад нөлөөлөх шийдлийг эрэлхийлж буй гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Tүүнчлэн “Social Pay”-тэй хамтран гарааны бизнес эрхлэгч залуучуудыг олонд сурталчлан таниулах, ажилгүйдэл, ядуурлыг арилгах гол хүчин зүйлүүдийн нэг нь өөрсдийн хүч хөдөлмөр, санал санаачлага болохыг таниулж улмаар нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, бусдад үлгэр дууриалал болон ажиллаж буй залуучуудаа дэмжиж “Монгол Залуус” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна.

Хамтран зохион байгуулагч Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures нь Ази, Номхон далайн орнуудад тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх, технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийх зорилготой байгууллага юм. Монгол Улсад АХБ Ventures нь “Kайт Монгол” ХХК-тай хамтран Монголын шилдэг технологийн гарааны бизнесийг хайж олох, бүс нутгийн сүлжээ, боломжуудад нэвтрэх платформоор ханган ажиллаж байна.

“Social Innovation Week 2021” цахим арга хэмжээг 4 өдрийн турш зохион байгуулах бөгөөд Монголд анх удаа инновацыг дэмжигч, хувийн хэвшлийн компаниуд болох “Голомт Банк”, “АПУ” ХХК, “Жи Си Ар Монголиа”, “Премиум групп”, “Грийн Групп”, “UPS Lab Монголиа”, “Д.Э.М ББСБ” зэрэг нэгдэн “Кайт нийгмийн инновацын сан”-г дэмжин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top