x

УОК, НОК цар тахлын эсрэг дүн шинжилгээ хийхэд зориулсан системийг хэрэглээнд нэвтрүүллээ

Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх “Нэг хаалга - Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан “Орон зайн дүн шинжилгээний систем”-ийг олон улсын жишигт нийцүүлэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын зүгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэглээнд нэвтрүүллээ.

Гадны улс орнууд “Ковид-19”-ийн тархвар зүйг судлахдаа  мэдээллийн технологийн дэвшилийг ашиглаж Герман улс http://covidsim.eu/, Швецайрь улс https://covid19-scenarios.org/ системээр дамжуулан дүн шинжилгээ хийдэг байна.

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дэргэд Орон зай дүн шинжилгээний баг байгуулагдан “Орон зайн дүн шинжилгээний систем”-д нийслэлийн төвийн зургаан дүүргийн коронавируст халдварын идэвхтэй 134 бүсийг тодорхойлж, шинжилгээ цуглуулах суурин болон явуулын 146 цэгийг бүртгэлжүүлэн ажиллаж байна.

Уг систем нь УОК, НОК, төрийн бусад байгууллагыг бодит цаг хугацааны мэдээллээр хангах, хүнсний хангамж, нөөцлөлт, сайжруулсан түлш нийлүүлэлт, “Ковид-19”-ийн шинжилгээний явцын хяналт, тархалт, төлөвлөлт хийх, цуглаж буй бүртгэл мэдээлэл дээр орон зайн дүн шинжилгээ хийж, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой бол иргэд, олон нийт, шинжилгээнд хамрагдах бүсүүдийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршлын мэдээллийн дэлгэрэнгүй хаягыг  авах боломжтой.

Ингэхдээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээний явцыг https://covid19.gerege.mn хаягаар харж болох бөгөөд шинжилгээнд хамрагдах бүсүүдийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршлуудын мэдээллийг https://arcg.is/18ujbi0 хаягруу орж газрын зураг дээрх “+” тэмдэглэгээ дээр 2 дахин дарж газрын зураг дээрээс харна.

Цаашид тус системд нийслэлийн бүх шатны байгууллагууд орон зайн байршил дээр суурилан мэдээллийн сангаа баяжуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц, статистикийн тоон мэдээллүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийн, судалгаанд суурилж  хотын өдөр тутмын асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, төрөл бүрийн төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээнд оновчтой шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, иргэдийг хот төлөвлөлттэй холбоотой нээлттэй мэдээ, мэдээллээр хангаж ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top