x

"Хүнсний үйлдвэрлэл, хангамж, инженерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой"

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллах үеэрээ НОК-ын Шуурхай штабын гишүүдэд өчигдөр өгсөн зарим үүрэг, чиглэлийнхээ биелэлтийг сонсож ажиллалаа. 

Хотын дарга Д.Сумъяабазар: Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодоор нийтийн тээврийн хүртээмж муу байгаа талаар иргэд гомдол мэдүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн. Ажлын хэрэгжилт ямар байна вэ? 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 202 автобус гарсан. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь өчигдрийнхөөс 5700-гаар нэмэгдсэн. Мөн ачаалал үүсч байгаа чиглэлүүдэд автобусны тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар: Тусгай чиглэлээр явж буй автобуснуудын цагийн хуваарийг иргэдэд маш тодорхой, хүртээмжтэй мэдээлээрэй. Нийтийн тээврийн маршрутыг мөн нэмж гаргах хэрэгтэй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хужирбулан, Гачууртад нийтийн тээвэр очихгүй байна гэж байна. Тэнд зайлшгүй ажиллах чиг, үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчид, хүнсний худалдаа эрхлэгчид байгаа. Мөн ЭСЯ-ны ажилтнууд, зарим төрийн албан хаагчдын зүгээс автобус ирэхгүй байна гэдэг гомдол ирсэн. Хоёр цаг гаруй автобусны буудал дээр зогссон гэж хэлж байна. Энэ бол нийтийн тээврийн явах цагийн хуваарийг иргэд мэдээгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт шинжилгээний явцын байдал ямар байна? 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис: Хуваарийн дагуу “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг дээр үргэлжилж байна. Өглөөнөөс хойш 11,000 гаруй иргэнээс шинжилгээ авсан. Дүүргүүд дээр үйлдвэр үйлчилгээ, худалдааны байгууллагын ажилтнуудын шинжилгээг авч байна. Дүүргүүдийн онцгой комисс, Шуурхай штабын дарга нарт иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шинжилгээг түргэн шуурхай, халдвар хамгааллын дэглэмийн дор авахыг үүрэг болгосон. 

Хотын дарга Д.Сумъяабазар: За 72 цаг гэдэг ойлголт огт байхгүй шүү. Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн бүх шинжилгээ хүчинтэй. Нэг өрхөөс нэг хүн л шинжилгээ өгөх ёстой. Хатуу хөл хорио 23-ныг хүртэл үргэлжилнэ. Харин хүнсний хангамж, хот тохижилт, ус дулаан, гэрэл цахилгаан гээд инжненерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top