x

Д.Сумъяабазар: Нийслэл цаашид ч иргэдээ сонсож ажиллана

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав дахь салбарын CallCenter-т ажиллаж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хэрхэн барагдуулж байгааг шалгаж ажиллаа. 

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд уг дугаарт нийт 5395 дуудлага ирсэн байна. Энэ нь өдөрт дунджаар 1008 иргэн Нийслэлийн онцгой комиссын 1800-1200 дугаарт холбогдон шаардлагатай мэдээлэл авах, лавлах, санал хүсэлтээ уламжилж байна гэсэн үг. Дуудлагын оператор нэг хүнтэй ярих дундаж хугацаа хоёр минут орчим бол дуудлагын хүлээлгийн хугацаанд 8 секунд байна.

Хотын дарга энэ үеэр 1800-1200 дугаарын утсанд ирж буй зарим дуудлагад хариулж, зөвлөмж мэдээллийг иргэдэд өгсөн юм. Энэхүү дугаарын утас “Нийслэлийн мэдээ” пэйж хуудас, www.ulaanbaatar.mn вэбийн chatbot-д ирж буй өргөдөл, гомдлын ихэнх нь мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, нийтийн тээврийн цагийн хуваарь, чиглэл, автозамын хөдөлгөөнд иргэд хувийн унаатай оролцохтой холбоотой байгаа юм.

Тиймээс НОК-ын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдолд дүгнэлт хийн, яаралтай тайлагнахыг Нийслэлийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод үүрэг болгов.

Хотын дарга Д.Сумъяабазар “Гомдол, өргөдлийг барагдуулж, хариулт өгөх асуудлыг удааж болохгүй. Ялангуяа нийслэлийн захиргааны байгууллагуудын хүнд суртал эндээс эхэлдэг гэж шүүмжилдэг. Бид захиргаа талаасаа шинэчлэл хийх, хурдтай, хүнд сурталгүй ажиллах, төр иргэнийг холбох гүүр болох үүргээ биелүүлэх ёстой. Тиймээс иргэдийг мэдээллээр хангах, түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ. 

Мөн нийслэлийн есөн дүүрэг, харьяа агентлагууд, Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдтай болгох чиглэлээр энэхүү CallCenter-ийг улам өргөжүүлнэ. Одоо найман шугамаар иргэдийн дуудлагыг авч байгаа бол цаашид 35 шугамаар иргэдээ сонсож ажиллана гэдгийг Хотын дарга Д.Сумъяабазар хэллээ.

Мөн иргэнтэй утсаар ярихдаа бүх түвшний албан тушаалтнууд өөрийгөө танилцуулж байх ёстойг сануулсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top