x

"Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулна" гэв

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнөөдөр татан авалт нь эхэлсэн коронавирусийн эсрэг вакцин болон үйл ажиллагааг нь эхлүүлээд буй хүнсний бөөний 24 төвтэй холбоотой мэдээллийг өглөө. 

"Иргэдэд үйл ажиллагаагаа нээсэн хүнсний захуудыг зорьж, сул хөдөлгөөн үүсгэхгүй байхыг анхааруулав"

Тэрээр "Өнөөдөр нэр бүхий хүнсний бөөний 24 төв үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тухайн төвүүдийн үйл ажиллагаагаа нээж байгаа гол зорилго нь Улаанбаатар хотын айл өрхүүдийн хүнсний бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй нийлүүлэхд байхад оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн бөөний төвүүдээс Улаанбаатар хотын зургаа болон найман нэрийн 4000 орчим хүнсний дэлгүүр бараагаа татан авна гэсэн үг.

Иймд иргэд үйл ажиллагаагаа нээсэн хүнсний захуудыг зорьж сул хөдөлгөөн үүсгэж явахгүй байхыг анхааруулъя.

Тодруулбал, хүнсний дэлгүүрүүдийн нийлүүлэлт хомсдож байгаатай холбоотойгоор хүнсний бөөний төвүүдийг өнөөдрөөс шат дараатайгаар нээж байгаа тул иргэд зөвхөн гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсье.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагаа эхлээд таван өдөр өнгөрлөө. Одоо дахиад долоо хоног үлдсэн. Үлдсэн хоногууддаа бид хаа, хаанаа хариуцлагатай, тэвчээртэй байх хэрэгтэй.

Хэдийгээр таны гэрийн ойролцоох дэлгүүрүүд үнийн зөрүүтэй, сонголт багатай байсан ч өнөөдрөөс бөөний төвүүд нээгдэж хүнсний хангалт хэвийн болох тул гэртээ байхыг уриалж байна" гэлээ.

"Коронавирусийн эсрэг вакциныг иргэдэд өөрсдийнх нь сонголтоор хийнэ"

Тэрээр үргэлжлүүлэн “Өнөөдөр AstraZeneca вакциныг албан ёсоор ДЭМБ зөвшөөрчээ. Ингэснээр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхий нийтээр дархлаажуулах ажлыг эхлүүлж болно гэсэн үг юм. Тиймээс Монгол Улсад орж ирэх AstraZeneca компанийн вакцин нь ДЭМБ-ын албан ёсны зөвшөөрөлтэй гэж ойлгож болно.

Мөн ДЭМБ-аас зөвшөөрсөн, зөвшөөрлөө хүлээж байгаа хэд хэдэн вакцин бий. Иргэд ОХУ-ын вакциныг авах эсэхийг их асууж байна.

Манай улс хойд хөрштэйгөө олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд “Cпутник V” вакциныг ДЭМБ зөвшөөрсний дараа шат дараатайгаар оруулж ирж, иргэдэд сонголттойгоор хийнэ. Мөн БНХАУ-ын Сенефарм компанийн хөгжүүлсэн вакциныг авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ мэтээр дэлхий дахинд үр дүн нь онол практикийн хувьд гараад явж байгаа вакцинуудыг иргэдэд өөрсдийнх нь сонголтоор хийх болно" гэсэн юм.

"Манай улс тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ ч коронавирусийн эсрэг вакцинд хамруулна"

"Гадаадаас чартер нислэгээр ирж байгаа иргэдээ ч мөн коронавирусийн эсрэг вакцинд хамруулна. 

Шатлалын хувьд эрүүл мэндийн ажилтан, архаг хууч өвчтэй хүмүүс, хөл хориог сахиулж байгаа алба хаагчид, өндөр настнуудыг түрүүлж хамруулна. Ийм шатлалаар гадаадаас ирж байгаа иргэд маань хамрагдаад явах болно.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад Монгол Улсын насанд хүрсэн хоёр сая орчим иргэн бүгд хамрагдана гэдгийг хэлье. Монгол Улсын хүн амын 40 хувь нь хүүхэд учраас хүн амынхаа 60 хувийг буюу насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна гээд байгаа юм.

Дэлхий нийтэд одоогоор коронавирусийн эсрэг хүүхдэд тарьж болох вакциныг эцэслэн шийдээгүй байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 10 цаг 25 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 11 цаг 42 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 12 цаг 15 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 12 цаг 21 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 14 цаг 31 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 14 цаг 36 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 14 цаг 41 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 14 цаг 45 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 14 цаг 50 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 16 цаг 32 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 17 цаг 23 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 17 цаг 29 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 17 цаг 34 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 17 цаг 42 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цаг 46 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 18 цаг 41 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 18 цаг 42 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top