x

Ковид-19 вакцин хийхэд сургууль, цэцэрлэгийн байрыг ашиглана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох бусад албаныхан ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа.

Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног төхөөрөмж байгаа бөгөөд үндсэн хоёр төрөл буюу +2-оос +8 болон -20 хэмд хадгалах тоног төхөөрөмжүүдийн багтаамж, нөөц бэлэн болжээ. Шинээр бүтээгдэж буй -70 хэмд хадгалагдах вакцинд зориулж, оны эхэнд буюу нэгдүгээр сард 26 ширхэг -70 хэмийн хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам яаралтай журмаар авч өгсөн байна. Үндсэндээ, дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн байна.

Мөн улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 нэгж бэлэн болжээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Манай улсад дархлаажуулалтын 548 нэгж бий. Анхан шат буюу сум, өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалтын нэгжүүд ажиллаж, аймаг, дүүрэг, улсын хэмжээнд вакциныг хадгалах, түгээх ажил зохион байгуулагддаг. Коронавируст халдварын үед салбар хоорондын оролцоотойгоор вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тул бусад салбар чиг үүргийнхээ дагуу ажиллана. Тээвэрлэлтийн үе болон дархлаажуулалтын нэгж цагдаагийн байгууллагын хамгаалалтад ажиллана.

Дархлаажуулалтыг зай талбай ихтэй, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай газарт хийх шаардлагатай тул өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрт хамгийн ойр байрлах сургууль, цэцэрлэгийн байрны судалгааг гаргаж, түүндээ зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Зорилтот бүлгийн хүн амаас шалтгаалан тухайн нэгжид хэдэн хүн ажиллах тоог тогтоосон. Нэг нэгжид хамгийн багадаа 4-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажиллагаанд нийт 11605 хүн оролцох бөгөөд үе шаттайгаар сургалтад хамруулж, бэлдсэн байгаа" гэлээ.

Мөн тэрээр "Коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна. Зорилтот бүлгээ хоёр эрэмбэлсэн. COVAX хөтөлбөрөөр авах вакцинаар эхний ээлжидтөр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын төрийн албан хаагчид болон 50-аас дээш насныхныг хамруулна" гэсэн юм.

Хүн амыг COVID-19-ийн вакцинжуулалтад хамруулах дараалал: 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 10 цаг 28 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 11 цаг 45 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 12 цаг 18 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 12 цаг 24 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 14 цаг 34 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 14 цаг 39 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 14 цаг 44 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 14 цаг 48 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 14 цаг 53 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 16 цаг 35 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 17 цаг 25 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 17 цаг 32 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 17 цаг 36 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 17 цаг 45 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цаг 49 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 18 цаг 44 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 18 цаг 45 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top