x

Сар шинийн өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 187 зөрчлийг илрүүлжээ

Сар шинийн баярын өдрүүд буюу энэ сарын 11-15-ны хооронд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187 зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдээс дурдвал: 

  • 2021.02.13-ны өдөр 01.00 цагийн орчим ЧД-н 11 дүгээр хороо Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд Toyota aqua автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,24%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 4 настай, эмэгтэй Х-г гэмтсэн.

  • 2021.02.11-ний өдөр 04:30 цагийн орчимд ЧД-н 11 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд Toyota mark2 маркийн автомашины жолооч Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,77%/ тээврийн хэрэгсэл жолоодож Lexus GS4520 загварын автомашинтай мөргөлдсөн.

Хоёрдугаар сарын 11-15-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 142 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь нас хохирсон  зам тээврийн ослоос дурдвал:

  • 2021.02.11-ний өдрийн 13.00 цагийн орчимд Өвөрхангай аймаг Өлзийт сум 3-р баг “Цагаан өндөр” гэх газар /сумын төвөөс урагш 15км/ шороон замд Нүүдэлчин маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 61 настай эрэгтэй Б-н амь хохирсон.

  • 2021.02.13-ны өдөр 01.00 цагийн орчим Архангай аймаг Батцэнгэл сум Цац баг “Баруун урд гэх газар сумын төвөөс зүүн хойш 14 км/ шороон замд Hyundai porter маркийн автомашины жолооч ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 46 настай эрэгтэй О-г мөргөж амь насын хохироосон.

Сэрэмжлүүлэг! 

Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн” байгаа тул үйл ажиллагааг хориглоогүй 14 байгууллагын зөвшөөрөлтэй ажилчин, алба хаагчдаас бусад иргэдийг замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top