x

Сонгинохайрхан дүүргийн иргэдээс энэ сарын 15, 16-нд шинжилгээ авна

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод сайн дурын болон зорилтот байдлаар иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа. Сонгинохайрхан дүүргийн иргэдээс өнөөдөр шинжилгээ авсан. Маргааш үргэлжилнэ. Энэ сарын 17-нд Баянгол, 18-нд Хан-Уул дүүргээс шинжилгээ авна.  Хан-Уул дүүрэг дээр 1-2 өдөр шинжилгээ авах байх. Дараа нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авах хуваарьтай байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэсэг, хороодоор нарийвчлаад шинжилгээ аваад эхэлж байна. Нэг ёсондоо Сонгинохайрхан дүүргээс эхлээд шинжилгээ авч Улаанбаатар хотын иргэдийг бүрэн “самнаж” байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ дундаас халдвартай иргэдээ илрүүлнэ. Ингэхээр Сонгинохайрхан дүүрэг шар бүс болно. Дараа нь Баянгол дүүргийг энэ маягаар шинжилгээнд хамруулаад шар бүсэд шилжүүлнэ. Хотын хэмжээнд маш сайн “самналт” хийж аваад вакцинтай золгож, дараагийн арга хэмжээ эхэлнэ” гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт өнөөдрийн байдлаар шинжилгээний явуулын 50, суурин 10 цэг ажиллаж байгаа. Тиймээс иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар зохион байгуулж, иргэдэд мэдээллийг ойлгомжтой өгөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хамгийн чухал арга арга хэмжээ бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэдгийг онцолсон юм.

Нийслэл бэлэн байдлын зэрэгт шилжиж,  хатуу хөл  хорио  тогтоосонтой холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар  иргэдийн саналы  хүсэлтийг сонсож,  шийдвэрлэн ажиллаж байна. 

Иргэнд танд хатуу хөл  хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал  хүсэлт,  гомдол  байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын  1800-1200 дугаарын утсанд хандана уу. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top