x

Д.Сумъяабазар: Нийтийн тээвэр дээр өмнөх шиг алдаа, дутагдал гаргаж болохгүй

Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар тэдгээр салбарын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалт, зохион байгуулалтын ажил ямар байгаа талаар албаны хүмүүстэй уулзаж, үүрэг чиглэл өгөв.

Д.Сумъяабазар: Нийтийн тээвэр дээр өмнөх шиг алдаа, дутагдал гаргаж болохгүй

Өнөөдөр нийтийн тээврийн чиглэл болон цагийн хуваарьтай холбоотой 63 дуудлага ирсэн. Өмнө нь гарч байсан алдаа дутагдал, хэт их бөөгнөрөл үүсгэх, автобус нь хүрэлцэхгүйгээс буудал дээр зогсолгүй зарим иргэнийг орхиж явсан зэрэг асуудал байсан. Ч.Сайханбаяр дарга нийтийн тээвэртэй холбоотой асуудал дээр сайн анхаараарай. Өмнөх шигээ алдаа, дутагдал битгий гаргаарай. Одоо нийт 16 чиглэлд өглөө, өдөр, орой гэсэн хуваарьтайгаар 140 автобус нийтийн тээвэрт явж байна.  

Үүн дээр хэдэн чиглэлд, хэдэн автобус нэмэгдэх вэ?

Ч.Сайханбаяр: Нийтийн тээврээр өдөрт 30 мянган иргэнд үйлчилнэ гэж төлөвлөсөн

Энэ сарын 15-ны өдрөөс  21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчилнэ гэж төлөвлөсөн. Өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваариар  иргэдэд үйлчилнэ. Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан. Шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийсэн.

Д.Сумъяабазар: Иргэдэд төлөвлөлтөө энгийн ойлгомжтой байдлаар хүргээрэй. Ингэж ажиллаагүйгээс  болж үл ойлголцол үүсдэг. Чиглэлүүдээ иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгөх шаардлагатай. Цагийн хуваарийн дагуу 5-10 минутын зайтай автобус явна гэж төлөвлөсөн байна, яг энэ цагаа барьж чадах уу.  Автобуснуудаа хоёр хоёроор нь явуул. Ингэхдээ маскаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зайг барих шаардлагаа үйлчлүүлэгчдэдээ тавь. Үүнээс гадна бид өмнө нь хөдөлгөөний эрчмийг 15 хувьд барина гэж төлөвлөсөн.

Өнөөдөр Шадар сайдаас чиглэл ирж, таван хувь болгоно гэсэн.  Энэ хэмжээнд бид барьж чадах уу?

ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга С.Жавхланбаатар хариуллаа.

Нийт 14 чиг үүргийн байгууллага хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байгаа. Үүнээс Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэл хотын хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина.Энэ асуудал дээр бид худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй тохиролцолд хүрсэн. Хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална. Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана.

Д.Сумъяабазар:  Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй

Шуурхай хуралдаан дээр бид хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч 9000 гаруй иргэнийг шинжилгээнд оруулах шийдвэрийг өчигдөр 02:00 цаг өнгөрч байхад гаргасан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль дээр эдгээр иргэн  бүгд нэг цэг дээр шинжилгээ өгнө гэсэн буруу ойлголт авч, бөөгнөрөл үүсгэсэн.

Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт явуулын 50, суурин 10 шинжилгээний цэг байгаа. Эдгээр цэгт иргэдээ тарааж, ачаалал үүсгэлгүй,  шуурхай шинжилгээг нь авах байсан. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүн зөвхөн 62-р сургууль дээр шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Ийм утгагүй байж болохгүй. Иргэдээ ингэж зохион байгуулалтын асуудлаас болж чирэгдүүлж болохгүй. Хийж байгаа ажлаа буруу тайлбарласнаас болж, өнөөдөр ирсэн нийт дуудлагын 50 гаруй хувь нь “Нэг өрх-Нэг шинжилгээ”-тэй холбоотой байсан. Үүнийгээ богино хугацаанд засаарай.

Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн та энэ салбарыг хариуцсан орлогч дарга. Та гурав бол шийдвэр гаргах түвшний хүн. Өмнөх алдаа, гарч болох эрсдэлийг мэдэх хүмүүс. Үүнийгээ урьдчилан, зөв тооцоолоод дахиад бөөгнөрөл үүсгэж, буруу ойлголт үүсгэхгүй байх талд ажиллаарай. Үүнийг зөв зохицуулах нь та гурвын ажил шүү. Хариуцлага өндөртэй гүйцэтгээрэй. Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top