x

Автомашины 0001 УАР азын дугаар дуудлага худалдаагаар 416 сая төгрөг хүрлээ

Өнөөдрөөс эхлэх Автотээврийн үндэсний төв “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд 0001УАР,  0011УАР,  0041УАР, 0071УАР, 0101УАР, 4141УАР гэх мэт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдаж эхэллээ. 

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж “Өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн 10 азын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаанд оруулж байгаа. Үдээс өмнө 10, үдээс хойш 10 азын дугаарын цахим дуудлага худалдаа болно. Гуравдугаар сарын 11-нийг хүртэл өдөр бүр 20 азын дугаарыг худалдана" гэлээ.

УАР шинэ сери тараагдаж дуусч байгаа бөгөөд нийт 387 азын дугаарыг цахим дуудлага худалдаагаар худалдахаар хадгалсан байжээ. Дахин шинэ сери задарвал азын дугаарыг нь цахим дуудлага худалдаагаар нээлттэй борлуулах аж. 

Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хооронд

Дуудлага худалдааны цахим хаяг: transdep.mn

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50.000 төгрөг

Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./

Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

Дашрамд, Өнөөдрийн цахим дуудлага худалдаагаар 0001УАР азын дугаарын үнэ 416 сая төгрөг хүрсэн бол 0101 УАР 64 сая хүрсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (66.181.161.14)
    новшнуудаа хууль бус үйлдэлээ зогсоохгүй бол хожмын өдөр та нар харуусах болноо
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
  • zochin (150.129.143.87)
    soliotoi hognuud dugaar yund heregtei um malnuudaa
    2021 оны 02 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 11 цаг 21 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 12 цаг 38 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 13 цаг 11 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 13 цаг 17 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 15 цаг 27 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 15 цаг 33 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 15 цаг 37 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 15 цаг 41 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 15 цаг 46 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 17 цаг 28 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 18 цаг 19 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 18 цаг 25 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 18 цаг 30 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 18 цаг 38 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 18 цаг 42 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 19 цаг 37 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 19 цаг 38 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top