x

Б.Жавхлан: Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт бэлэн мөнгө хэвлэж тараах тухай байхгүй

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж халдварын үеийн нөхцөл байдал, Нэг хаалга-Нэг шинжилгээ, вакцинжуулалттай холбоотой асуудал болон Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Хурлын дараа гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ. Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулсан бөгөөд эрүүл мэнд эсвэл эдийн засгийг нэгдүгээр тавих гэх хоёр төрлөөр тэмцэж байгаа. Монгол Улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байсан бол цаашид эдийн засгийг хамтад нь авч үзэх ёстой хэмээн шийдсэн. Хэрэв энэ хэвээр нь үргэлжлүүлбэл улс орны эдийн засагт цохилт болж, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй.

Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөг хоёрдугаар сарын 10-нд ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно. 

Мөнгөний нийлүүлэлтийн тухайд мөнгө хэвлэх гэж байна гэх мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт нь үндсэндээ 60-70 хувь зогссон. Мөнгөний нийлүүлэлт нь банкуудаар олгох зээл, төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гэх үндсэн гурван сувгаар явдаг. Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд 15 хувь болж буурсан. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь товчхондоо мөнгөний эргэлтийг сайжруулах юм.

Банкуудад гацсан байгаа нөөц хөрөнгөөр зээл олголтыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал, төсвөөр дамжин хийгдэх хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийг цогц хөтөлбөртөө багтаасан юм. Түүнээс биш халамжийн чиглэлээр бэлэн мөнгө тараах, урьд өмнө нь хэрэгжүүлж байсны адил алдаатай арга хэмжээ огт байхгүй.

Харин өмнө дурдсанчлан банкуудад байгаа нөөц хөрөнгийг бодит эдийн засагт ороход нь Засгийн газар хамтарч, Зээлийн батлан даалтын сан болон бусад дэд бүтцээрээ дамжуулан хүртээмжийг нэмэгдүүлэх, байж болох бүхий л хөнгөлөлт боломжуудыг гаргах, зээлийн хүүг 3-аас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авах юм" гэв.

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Хоёрдугаар сарын 23-нд хөл хорио дуусах үед үйл ажиллагаа нь үргэлжлэх аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийн стандартыг УОК-оос баталж танилцуулна.

Үүнд бизнесийн үйл ажиллагааг хоёр хэлбэрээр хувааж байгаа ба үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцдаг болон нүүр тулан уулздаггүй гэсэн байдлаар ангилж хоёр ерөнхий стандарт батална. Үүнийг Хоёрдугаар сарын 17-нд танилцуулна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top