x

Мэдээллийн зөрүүтэй байдал гаргалгүй, ЭМЯ, УОК-той уялдаа холбоотой ажиллахыг үүрэгдэв

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утсан дээр 24 цагийн турш ажиллаж буй CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудтай Хотын дарга Д.Сумъяабазар танилцаж, гомдлыг барагдуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв.

Өчигдрөөс хойш 1800-1200 дугаарын утсанд ирсэн нийт дуудлагын 10 орчим хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой байсан бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой дуудлага 70 хувийг нь эзэлжээ.  

Тиймээс Хотын дарга Д.Сумъяабазар “Аль дүүргийн аль  байршлын айл өрхүүд хэзээ шинжилгээ өгөх вэ гэдэг мэдээллээ маш ойлгомжтойгоор иргэдэд өг. Эхлээд халдварын голомтын блокуудынхаа шинжилгээг авна.

Хоёрдугаар сарын 14-нөөс өргөтгөсөн шинжилгээг нийслэлийн хэмжээнд хийнэ гэдэг мэдээллийг иргэдэд тодорхой өгөөгүйгээс болж энэ олон дуудлага ирээд байна. Маргааш албан ёсны амралт дуусч, зөвшөөрөгдсөн салбарынхан ажилдаа явна. Тиймээс PCR шинжилгээний хариутай, ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ биедээ авч яваа бол чөлөөтэй зорчиж болно гэдгийг нь яаралтай мэдээлээрэй.

Өчигдөр энэ талын дуудлага буурсан байсан бол өнөөдөр буцаад өсчихсөн байна. Энэ бол та нарын мэдээлэл иргэдэд хүрээгүй байна гэсэн үг” гэлээ.

Улмаар мэдээллийн зөрүүтэй байдал гаргалгүй, ЭМЯ, УОК-той уялдаа холбоотой ажиллахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид үүрэг болголоо. 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-наас 49  том,  жижиг  худалдааны  төв, захуудын үйл ажиллагааг хэсэгчлэн нээнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сахиулж,  ДЭМБ-аас өгч буй зөвлөмжүүдийг хатуу баримтлан ажиллахад  хяналт тавин, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн тусалж ажиллахыг Хотын дарга НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд үүрэг болголоо.  

Мөн 15-ны өдрөөс 597 гаруй хүнсний жижиг үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлнэ. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Зах худалдааны төв, хүнсний үйлдвэрүүд ажил  эхлэхээс өмнө ямар бэлэн байдлыг хангах, ажил эхэлсний дараа халдвар хамгааллын дэглэмээ яаж мөрдөх талаарх журмын дагуу өдөр тутам  хяналт тавин  ажиллах  бэлтгэлээ хангасан байгаа” гэлээ. 

Нийслэл бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэн ажиллаж байна.

Иргэнд танд хатуу хөл хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлт, гомдол байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд хандана уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top