x

Өчигдөр 32310 иргэн "Нэг өрх-Нэг шинжилгээ"-нд хамрагджээ

Сар шинийн баярын өдрүүдээр нийслэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хэмжээнд шилжсэнтэй холбогдуулан энэ сарын 11-нээс 23-ны хооронд нийслэлийн бүх өрх айлыг коронавирусын шинжилгээнд хамруулах "Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяныг зохион байгуулж эхлээд байна.

Аяны хүрээнд Нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хорооноос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байна.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр нийслэлийн есөн дүүргийн 32,310 иргэн PCR шинжилгээ өгчээ. Тодруулбал, 

  • Багануур дүүрэгт 370,
  • Багахангай дүүрэгт 8,
  • Баянгол дүүрэгт 7,165
  • Баянзүрх дүүрэгт 11,143,
  • Налайх дүүрэгт 582,
  • Сонгинохайрхан дүүрэгт 3,158,
  • Сүхбаатар дүүрэгт 3,227,
  • Хан-Уул дүүрэгт 3,823,
  • Чингэлтэй дүүрэгт 2,834 иргэн коронавирусийн халдвар илрүүлэх "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамрагдсан байна. 

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус үйл ажиллагаанд нийт 1,923 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж буй бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шаардлагатай урвалж, оношлуур, ариутгалын бодис болон хамгаалах хувцас хэрэгслээр ханган ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдсан нөөцөөс 410 мянган өрхөд шинжилгээ хийхэд зориулж

  • шинжилгээ авах бамбар (тубе) 130,500, 
  • хамгаалах комбинзон 47,214,
  • N95 амны хаалт 36,722 ширхэг,
  • жавелион (300ш) 247 ширхэг,
  • гар халдваргүйжүүлэгч (1 литр) 20,184 ширхэг,
  • улавч 365,994 ширхэг,
  • нэг удаагийн бээлий 1,681,608 хос,
  • нэг удаагийн халаад 339,000 ширхэг,
  • нэг удаагийн амны хаалт 43,036 ширхэг,
  • нэг удаагийн малгай 47,706 ширхэг,
  • гадаргуу ариутгагч (500 мл) 246 ширхэг,
  • нүүрний хаалт 47,224 ширхэг,
  • хогны хар уут 16,860 ширхэг,
  • хогны шар уут 33,720 ширхгийг нийт харьяа болон тусгай мэргэжлийн 29 эрүүл мэндийн байгууллагуудад хангалт, түгээлт хийжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top