x

Ц.Ганзориг: Зайлшгүй шаардлагаар ажиллаж байгаа ажилтнуудаас PCR шинжилгээний хариу шаардахгүй

Улсын Онцгой комиссоос “Нэг өрх-нэг шинжилгээ”-ны талаар мэдээллэл хийлээ. 

Хоёрдугаар сарын11-ээс эхэлсэн шинжилгээнд нийт 91 мянган иргэнд хамрагджээ. Эдгээр шинжилгээнээс 4 хүнд коронавирусийн халдвар илэрсэн байна.

Эхний ээлжинд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд  нийслэлийн халдварын идэвхтэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авч байгаа бол хоёрдугаар сарын 13-наас хойш үлдсэн өрхүүдэд шинжилгээг хийх юм байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Нэг хаалга-нэг шинжилгээ аян"-ы хүрээнд энэ сарын 11, 12-нд нийт 91 мянган хүнээс PCR шинжилгээ авахад нийт 4 тохиолдол \өчигдөр 2, өнөөдөр 2\ илэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүмүүсээс 44 тохиолдол илэрч, айл өрхүүдээс авсан шинжилгээгээр хоёр нь  БЗД, Сонгинохайрхан дүүргээс илэрсэн. 

Хоёр өдрийн 86 тохиолдлын дөрөв нь массын дундаас илэрсэн тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, массын дунд халдвар харьцангуй нам жим байна гэж үзсэн" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн хатуу хөл хорионы үед үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 14 салбар, чиглэлийн ажилтнуудаас PCR шинжилгээний хариуг шаардахгүй болохыг хэллээ. 

Учир нь өнөөдөр цагдаагийн алба хаагчид үүн дээр нэмж PCR шинжилгээний хариуг үндэслэн хөдөлгөөнд оролцуулахаар болсон гэх мэдээллийг өгсөн билээ. Харин уг мэдээллийг Улсын Онцгой комиссоос үгүйсгэлээ.

Энэ талаар Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилтнуудаас PCR шинжилгээний хариу шаардаж байна гэсэн. Ийм зүйл байхгүй. Энэ мэт ойлголтын зөрүүтэй асуудлыг засаж залруулж байна. Зарим нэг алдаа дутагдал гарч байгаад дахин хүлцэл өчиж байна. Хүний хүчин зүйл хандлагын асуудлаас зарим нэг алдаа гарч байна. УОК-оос хүнс тээвэр, хэвлэл мэдээлэл зэрэг шаардлагатай үед ажиллаж байгаа салбарын ажилтнуудыг шат дараатай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Удахгүй хуваарь зарлах болно" гэсэн юм.

Монгол улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2293 боллоо.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top