x

Энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлчүүдийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл өнөөдөр /2021.1.11/-өөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байна. Энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр нийслэлд хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлахаар болов. Өнөөдрийн байдлаар нийслэлд халдварын нийт 115 голомт гарсны 30 орчим нь идэвхтэй хэвээр байна. Тиймээс УОК-ийн шийдвэрээр дээрх арга хэмээг авч байгаа юм.

-Хөл хорионы үед бүх гудамж, чиглэлд цагдаа, төрийн албаныхан 24 цаг хамгаалалтад гарна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албаныхан гурван ээлжээр буюу найман цагаар ажиллана. Нийт 15 мянган төрийн албан хаагч цагдаа нартай хамтарч ажиллана.

-Бүх нийтийн бэлэн байдлын үед нийслэлийн хэмжээнд явуулын, автобустай, байнгын зэрэг нийт 210 цэгт шинжилгээ авна. Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Өдөрт 38 мянган шинжилгээ хийх юм байна. Шинжилгээ авах өдөр, цагийг тухайн хорооноос иргэдэд мэдэгдэж, шинжилгээнд өрхийн 18-аас дээш настай нэг гишүүн хармагдах бөгөөд түр оршин суух хаягтай иргэдийг заавал шинжилгээнд хамруулна.

-Хүнс худалдааны томоохон зах худалдааны төвүүд энэ сарын 16-ныг хүртэл амарна.

-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд зөвхөн дараах гурван төрлийн үйлчилгээг авахаар гэрээс гарах боломжтой. Үүний тулд өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.

-Хөл хорионы үед дараах 14 байгууллага, салбар ажиллана. Үүнд:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам”ХНН, “Чингис хаан”,ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага,МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулгын үйл ажиллагаа

-Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн байгууллагын 15-аас ихгүй хүн албан байгууллагын үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд албаны болоод хувийн машинаар зорчино.

-Хөл хорионы үед нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй. Харин зөвшөөрөл бүхий дээрх 14 байгууллагын ажилчдад 130 автобус 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчилнэ.

148716772_451436522935376_6239139534094401930_n

149002854_945277212876880_7451750231536548528_n

148646653_1693741700806565_769790538436430212_n

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 11 цаг 24 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 12 цаг 41 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 13 цаг 14 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 13 цаг 20 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 15 цаг 30 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 15 цаг 35 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 15 цаг 40 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 15 цаг 44 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 15 цаг 49 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 17 цаг 31 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 18 цаг 22 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 18 цаг 28 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 18 цаг 33 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 18 цаг 41 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 18 цаг 45 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 19 цаг 40 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 19 цаг 41 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top