x

Ц.Лхагвасүрэн: Хэнэггүй, хариуцлагагүй хандвал гурван сая хүн цар тахлын өмнө хүчин мөхөстөнө

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Улсын Онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, академич Ц.Лхагвасүрэн "Хатуу хөл хорионы үед иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмийг ёсчлон баримтлах"-ыг уриаллаа.

Тэрээр "Бид цаг хугацааны хувьд том сорилтод тулж ирээд байна. Нэгдүгээрт, нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл хотод голомтолсон халдвар нэлээд газар авч байна. Өдөр бүрийн статистик мэдээг сонсоход буурахгүй, динамик өсөх хандлагатай байгаа.

Хоёрдугаарт, вакцинжуулалтын асуудал яригдаж байгаа ч энэ нь тодорхой цаг хугацаа авна.

Вакцин ирчих л юм бол халдварын ард гарна гэсэн сэтгэл зүйтэй байж болохгүй. Дархлаажуулалт том арга хэмжээ. Гэхдээ үүнээс хамгийн чухал нь иргэдийн хариуцлага, оролцоо юм.

Гуравдугаарт, монгол түмний уламжлалт Сар шинийн баяр тохиох гэж байна. Уламжлалаа харвал баяраар хөл хөдөлгөөн ихсэж, золгохоос эхлээд халдвар тархах өндөр эрсдэл үүсдэг тул иргэд хариуцлагатай байхыг хүсэж байна. Халдварын тархалтын энэ цаг үеийг иргэн бүрийн оролцоотойгоор амжилттай даван туулна. 

Өнгөрсөн хөл хорионы үед бид иргэдээсээ өндөр хүлээлттэй байсан. Иргэд хөл хорионы дүрмээ ёсчлон биелүүлбэл тархалт хэдэн хувиар буурах тухай тооцоолж, итгэж хүлээж байсан боловч хүсэж байсан үр дүндээ төдийлөн хүрч чадаагүй.

Одоогоос 150 жилийн өмнө Европт тарваган тахал өвчний цар тахал дэгдэж, 200 орчим сая хүн нас барсан эмгэнэлт түүх бий. Монголчууд маань хэнэггүй байна. Европынхон тарваганаас ихэд эмээдэг. Гэтэл манай монголчууд тарвага агнаж, хотдоо авчирч наймаалдаг явдал гарсаар байдаг. 

Үүн шигээ хэнэггүй, хариуцлагагүй хандвал гурван сая хүнтэй ард түмэн цар тахлын өмнө мөхөстөнө. Хөл хорионы үед иргэдийн төлөө, өөрсдийнхөө төлөө, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн хүчтэй, чадавхтай байхын төлөө туйлын хариуцлагатай байхыг хүсэж байна. Хөл хорионы дэглэмийг ёсчлон сахиж чадвар тодорхой хугацааны дараа үр дүнг нь амьдрал дээр үзэх юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top