x

PCR-аар эерэг гарсан ч бусдын бичиг баримт ашиглан Сэлэнгэд очсон иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлжээ

Сэлэнгэ аймагт сүүлийн 80 хоногт коронавирусийн халдвар шинээр илрээгүй учир тус аймгийг “Ногоон бүс” хэмээн УОК-оос зарласан билээ. Гэвч PCR шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон нэг иргэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 9-нд тус аймагт очсон байна. Энэ талаар аймгийн Засаг дарга Ш.Оргил дараах мэдээллийг өгчээ.

Ш.Оргил: 

“Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлд хатуу хөл хорио тогтоох болсон тул бид аймгийн харьяат иргэдээ татан авчирч байгаа. Улаанбаатараас хоёр автобусаар иргэд ирсэн. Тэдгээр иргэдээс Улаанбаатараас гарахад нь PCR шинжилгээ авсан ч аймаг, суманд ирэхэд нь дахин түргэвчилсэн шинжилгээ авч байгаа.

Эдгээр иргэдийн дунд ирсэн иргэн А-гийн түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан. Ингээд шалгахад тухайн иргэн Улаанбаатарт PCR шинжилгээ өгөөд хариугаа авалгүйгээр иргэн Э-гийн нэр, бичиг баримтаар автобусанд суугаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирсэн нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол болсон хэр нь өөр хүний бичиг баримтаар автобусанд суугаад орон нутаг руу явсан.

Бид шуурхай арга хэмжээ авсны дүнд халдвар тархаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Нэг автобусанд 37 хүн явсан. Түүнээс замдаа 15 зорчигч буусан. Тэдгээр иргэдийг сумдын онцгой комисс нь тосч аваад түргэвчилсэн шинжилгээ авсан. Одоогийн байдлаар хамт ирсэн хүмүүсийг сум суманд нь тусгаарласан байгаа.

Харин Сүхбаатар суманд ирсэн иргэдээ эмнэлэг болон зочид буудалд тусгаарласан. Эдгээр хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтад байлгана. Хоёр автобус ирсэн бөгөөд зорчигчид хоорондоо холилдоогүй.

Шинжилгээний хариугаа хүлээлгүй бусдын бичиг баримт ашиглан ирсэн иргэнийг санаатайгаар халдвар тарааж байна гэж үзэх үндэслэлтэй учир хариуцлагын асуудал яригдана. Хууль хяналтын байгууллага шийдэх байх. Халдвартай нь батлагдсан иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай явуулсан.

Иргэн А-гийн хариуцлагагүй байдлаас болж хамт ирсэн хүмүүс нь гэр бүлтэйгээ сар шинийн баяраа тэмдэглэж чадахгүй 14 хоног тусгаарлагдах болчихоод байна. Баяр ёслол яахав гэхэд тэдгээр хүмүүсийн дундаас халдвар илрэхгүй гэх баталгаагүй болчихоод байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top