x

Өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэл 87 хувьтай байна

Нийслэлийн онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 11-нээс нийслэлд тогтоох Бэлэн байдлын зэргийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой дүүргүүд болон нийслэлийн харьяа агентлагуудын мэдээллийг сонсож, зарим үүрэг чиглэлийг өгөв.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням энэ үеэр нийслэлийн хүнсний хангалт, нөөцийн талаарх мэдээллийг өглөө. Нийслэлийн хэмжээнд хүнсээр хангах 80 сүлжээ дэлгүүр, дүүргүүдийн 151 хүнсний дэлгүүр, 52 зах худалдааны төв, 152 хүнсний үйлдвэр гээд нийт 435 газраас авсан мэдээгээр нийслэл 94 хоногийн махны нөөцтэй байна. Мөн гурил 198, будаа 59, төмс 93, хүнсний ногоо 23 хоногийн нөөцтэй байгаа юм.

Мөн УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгасныг НОБГ-ын дарга дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдэж, энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа.

Хөл хорионы хугацаанд зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бэлтгэл ажлыг дүүргүүдийн Онцгой комисс хангаж буй бөгөөд, явцын мэдээг мөн танилцуулсан юм. Танилцуулгаас харахад Багануур дүүрэг энэхүү ажлыг зохион байгуулах бэлтгэлээ 70 хувьтай хангасан бол, Багахангай 100 хувь, Баянгол 80, Баянзүрх 70, Налайх 90, СХД 90, Сүхбаатар 95, Хан-Уул 85, Чингэлтэй 100 хувьтай хангасан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд өрх бүрээс нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэл 87 хувьтай байна.

Мөн хөл хорионы хугацаанд ажиллах салбар чиглэлүүд ямар хуваариар ажиллах тухай УОК-ын шийдвэр гараагүй бөгөөд, маргааш болох Засгийн газрын хуралдааны дараа эцэслэгдэнэ гэдгийг НОБГ-ын дарга сануулаад, түүнээс өмнө ямар нэгэн батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг онцлов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн онцгой комисс 1800-1200 дугаарын утсанд CallCenter ажиллуулж, нийт найман сувгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд цаг үеийн нөхцөл байдал, шийдвэртэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай, ойлгомжтой өгнө. Мөн иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэж ажиллана” гэдгийг танилцууллаа.

Мөн дүүргүүдийн Онцгой комисс маш хариуцлагатай байж, өрх бүрээс нэг иргэнийг заавал шинжилгээнд хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top