x

Шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг даалгав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар ирэх пүрэв гаригаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “УОК, НОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог зохион байгуулах ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагууд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцох шаардлагатай.

Энэ 10 хоногт хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, цаашид дахин ийм арга хэмжээ авах нөхцөл үүсгэхгүй байх ёстой юм” гэлээ.

Хөл хорионы үеэр нийслэлийн 412 мянган өрхийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрөөс төрийн албан хаагчид шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Харин шинжилгээнд хамрагдсан 70 мянган төрийн албан хаагчийн ар гэрийнхэн сар шинийн өдрүүдээр шинжилгээнд хамрагдах шаардлагагүй юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин, халдвар эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөөний явцыг хуралдаанд оролцогчдод танилцууллаа.

Түүнчлэн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвд халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж байгаа эсэхэд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгсөн юм.

Мөн хуралдаанаар сайжруулсан түлшнээс тортог ихээр ялгарч, эвгүй үнэр ихээр ялгаруулж байна гэсэн иргэдийн гомдлыг хэлэлцэж, дээж авч шинжлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил, шар усны үер, булаг болон хөрсний усны халиа, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Засаг дарга нарт өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 11 цаг 24 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 12 цаг 41 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 13 цаг 14 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 13 цаг 20 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 15 цаг 30 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 15 цаг 35 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 15 цаг 40 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 15 цаг 44 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 15 цаг 49 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 17 цаг 31 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 18 цаг 21 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 18 цаг 28 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 18 цаг 32 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 18 цаг 41 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 18 цаг 45 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 19 цаг 40 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 19 цаг 41 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 19 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top