x

ХНХЯ: Тэтгэвэр өвлөгдөнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа Хаврын чуулганаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай хуулийн хүрээнд багц хууль батлуулахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Эхний ээлжид дөрвөн хуулийн үзэл баримтлалыг боловсруулж дууссан бөгөөд одоо нэг хууль үлдсэн байна. Тус яамны зүгээс тогтолцооны шинэтгэлд анхаарлаа илүүтэй хандуулан ажиллаж байна. 

Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлээс онцолбол: 

  1. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

  2. Нийгмийн даатгалын засаглал, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулна

  3. Ажил олгогч, даатгуулагч болон улсын төсөвт ээлтэй шимтгэлийн тогтолцоотой болно

  4. Нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулна

  5. Тэтгэвэр өвлөгдөнө

  6. Тэтгэмжийг нэг сангаас олгоно

  7. Хүн бүрийг нийгмийн даатгалд хамруулна

Сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгал, тэр дотроо тэтгэврийн тогтолцооны шинэтгэлийн талаар товч мэдээлэл хүргэе.

2030 он хүртэл Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай хуулийг 2015 онд баталсан байдаг. Түүний дагуу Монгол Улс олон давхаргат тогтолцоонд шилжинэ.

https://www.legalinfo.mn/annex/details/6790?lawid=11108

Хаврын Чуулганаар багц хууль батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд 4 хуулийн үзэл баримтлал боловсруулж дууссан. Одоо нэг хууль үлдсэн. 

Процессын хувьд тодорхой шат дараалалтай явагддаг. Тухай бүр мэдээлэл өгөх болно.

Тэтгэврийн шимтгэлийн хувьд яг одоо ажил олгогч, ажилтан тус бүр 8.5 хувийг 07 сарын 01 хүртэл төлнө. 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрт нэгдэхдээ тэтгэврийн шимтгэлийн 2020 онд ажилтан, ажил олгогч нийлээд 19 хувьд хүргэх болсон нь 2007 оны түвшинд буцаан авчирсан хэрэг. Цар тахалын үед Засгийн газрын зүгээр 2020 оны 04 сараас эхлэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Цаашид нөхцөл байдал дээрдэхгүй бол энэхүү бодлого мэдээж үргэлжилнэ.

Бидний хувьд харин Тогтолцооны шинэтгэлд анхаарлаа илүүтэй хандуулан ажиллаж байна" гэсэн байна. 

Дашрамд, Долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш хувийн хэвшил, төрийн гээд бүх ААН Нийгмийн даатгалд 26 хувийн шимтгэл төлнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.131.245.69)
    тэтгэвэрийн хүн нас барвал тэр хүний авч байсан тэтгэвэр өвлөгдөх тухай яриад байна уу. тэгэхээр үлдэгдэл тэтгэвэр гэж тооцогдох нээ. Зөв ойлгосон бол тэтгэвэрээ тогтоолгоод шууд бүгдийг нь авмаар юм байна ш дээ.
    2021 оны 02 сарын 09 | Хариулах
  • Энхээ (66.181.186.104)
    Ингэж эргүүтэж байхаар одоо байгаа тэтгэвэрээ олигтойхон нэмэх хэрэгтэй шдээ,дандаа худлаа ажил хийсэн хүн болж харагдах юм....
    2021 оны 02 сарын 09 | Хариулах
  • Би (150.129.140.60)
    Шимэгчид шимтгэлээ нэмээд хулхидчихгүй бол ч сайхан л юм. Хэлэх сайхан ч хийх нь хэзээ вэ? Худал үг 1000 хэлэх яахав дээ. Нэгээс авч өгөхдөө хасаж өгдөг өнөөгийн хулгайчуудад итгэхэд хэцүү л дээ
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top