x

Б.Баатархүү: 23 настай Ц гаднын нөлөөтэй, 20 настай И өндрөөс унасан байдалтай амиа алдсан

Сагсан бөмбөгийн тамирчин хоёр залуугийн харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээлэл цахим орчинд албан бус мэдээлэл тараад байгаа билээ. Өчигдөр гарсан хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өглөө. 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл Эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Тэр даруй цагдаагийн байгууллага мэдээллийг аван хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай Ц гаднын нөлөөтэй амь насаа алдсан. 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа.

БЗД дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Хэргийн талаар цахим мэдээллийн хэрэгслээр олон зүйл яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа нөхцөл байдал, болсон үйл явдал нь тодорхой болдог байхад хэргийн талаар ташаа худал мэдээлэл гарч байна.

Ийм харамсалтай хэрэг гарч хоёр залуу нас барсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдаж байгаа нотлох баримт мэдээллийг бид хэлэх боломжгүй, хуулиар хориотой байдаг.

Иймээс иргэд олон нийт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад буруу ташаа мэдээлэл олон нийтийн хэрэгслээр гаргахгүй байхыг хүсье. Шаардлагатай гэж үзвэл бид прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа мэдээлэх эсэх асуудал яригдана” гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Сүүлийн үед иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үеийн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл их байна. Мөн иргэдийн эрх чөлөөнд халдах зүйл бүртгэгдэж байна" гэдгийг онцлов. 

Монголын уламжлалт сар шинийн баярыг төрөөс цахимаар тэмдэглэхээр шийдвэрлэсэн байгаа. Тиймээс хөл хорионы өдрүүдэд сар шинийн баяраар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, гэртээ байхыг цагдаагийн газраас уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top