x

НҮБ-ын Generation Unlimited түншлэлд нэгдэх анхны цахим уулзалт болов

НҮБ-ын Generation Unlimited түншлэлд нэгдэн орох асуудлаар анхны танилцуулга уулзалт пүрэв гаригт цахимаар болов.

Уг уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд, тус түншлэлийн захирал асан Роберто Бенес, шинээр томилогдсон захирал Кэвин Фрэй, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан болон Generation Unlimited түншлэлийн холбогдох албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа уг түншлэлийг дэмжиж, нэгдэн орох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр Generation Unlimited хөдөлгөөнийг 2018 онд байгуулагдсан бөгөөд 10-24 насны залуучууд, өсвөр насныханд чанартай боловсрол, сургалт, ур чадвар эзэмшүүлэх, улмаар зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой олон талт хамтын ажиллагаа юм.

Тус хөдөлгөөнийг хүлээн авагч олон улсын байгууллага нь одоогийн байдлаар НҮБ-ын Хүүхдийн сан бөгөөд Дэлхийн банк, Африкийн Холбоо, Олон улсын харилцаа холбооны байгууллага (ITU), PWC, Microsoft зэрэг олон улсын байгууллага, хувийн хэвшил түншээр ажиллаж байна.

Хөдөлгөөний хүрээнд улс орнуудын залуучууддаа чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсрол, сургалтын системийг сайжруулан шинэчлэх төлөвлөгөөг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан дэмжих зорилготой. Энэ хүрээнд цахим харилцаа холбоо, зайны сургалт болон зайнаас ажил хөдөлмөр эрхлэх, сертификатжуулах, ажил хайлтын платформ, сэтгэцийн эрүүл мэнд, ногоон эдийн засаг зэрэг салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Тухайлбал, Бангладеш Улсад 2030 он гэхэд 1 сая залуучуудыг боловсрол, сургалт, ажлын байраар хангах зорилго бүхий төслийг Бангладешийн Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк болон BRAC ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top