x

Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, сэргээх цогц төлөвлөгөө боловсруулна

УОК хуралдаж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Энэхүү хуралдааны дараа Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын гишүүдтэй хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг авч, зарим үүрэг чиглэлийг өглөө. 

Цар тахлын тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас нэг хэсэгтээ энэхүү халдварт өвчинтэй зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй байгааг Хотын дарга онцлоод, нийслэлийн төр, захиргааны бүх байгууллагууд иргэддээ үйлчлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстойг анхаарууллаа. Тиймээс төрийн захиргааны төв байгууллагууд, Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагууд мэргэжил, арга зүйн талаас туслан дэмжиж ажиллахыг сануулсан юм. 

Мөн тэрээр коронавируст цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөг нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн боловсруулна гэдгийг хэллээ. 

Хотын дарга Д.Сумъяабазар “Хэдий цар тахалтай нүүр тулж байгаа ч нийгэм, эдийн засгийг сэргээхэд онцгой анхаарах ёстой. Тиймээс цар тахалтай зэрэгцэн амьдрах, эрсдэлийн менежмент рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэлээ. 

Мөн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хорио цээрийн дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаад хяналт, шалгалт хийхийг НМХГ, НЭМГ-т үүрэг болгосон юм. Түүнээс гадна орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжиж халдвар тархах магадлал өндөр байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүст даалгалаа.

Мөн тусгаарлах байруудыг нэмж байгуулах зочид буудлуудын судалгааг яаралтай гаргахыг үүрэг болгосон юм. 

Хотын дарга Д.Сумъяабазар эцэст нь Улаанбаатар хотод “Нэг хаалга-нэг хүн”, “Нэг хашаа-нэг хүн” аяны хүрээнд нийслэлийн 412 мянга гаруй өрхөөс нэг гишүүнийг хөл хорионы хугацаанд багтаан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлээд, энэхүү ажлын бэлтгэл ажлыг яаралтай хангахыг үүрэг болгосон юм. 

Үүнд нийслэлийн харьяа агентлагийн албан хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top