x

НҮБ-ын Хүн амын сангаас 293 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангаас КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд 293 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл хандивлажээ.

Үүнд найман ширхэг амьсгалын аппарат, 53 сая төгрөгийн хувийн хамгаалах хэрэгсэл багтсаныг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Оффисын тэргүүн хатагтай Каори Ишикава хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа НҮБ-ын Хүн амын сангаас КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд зориулж амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгаад талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгааг тэмдэглэн хэллээ.  Тэрээр НҮБ-ын Хүн амын сан КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн тусламж хамтын ажилллагааны томоохон хэсэг болохыг онцлоод амьсгалын аппаратуудыг ЭХЭМҮТ, Нийслэлийн амаржих газрууд болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт, хувийн хамгаалах хэрэгслийг нийслэлийн дээрх дөрвөн эмнэлэгт тус тус хүлээлгэн өгнө гэв. Эдгээр нь КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тоног төхөөрөмжийн хангалтыг дээшлүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.

Хатагтай Каори Ишикава  хэлэхдээ НҮБ-ын Хүн амын сан нь Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газартай олон жил идэвхтэй хамтран ажиллаж, олон хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний дүнд КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, цар тахлын үед охид, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэх, тэдний эрүүл аюулгүй байдлыг хангахад чиглэсэн 392 мянган ам.доллар буюу 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус улсын Засгийн газраас шийдвэрлэж, уг төслийн хүрээнд эдгээр амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлж байгааг онцлов гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top