x

Сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтоох санал хүргүүлжээ

ЭМЯ-наас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн  үеэр "эрдэмтэн судлаачдын дүгнэлт, эрсдэлийн үнэлгээ, ХӨСҮТ-ийн тархвар зүйн судалгаан дээр үндэслэн" сар шинийн баярын үеэр хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн тухай мэдээллээ. 

Тодруулбал, арванхоёрдугаар сард хөл хориог сулруулснаас хойших халдварын нөхцөл байдалд үндэслээд ирэх гуравдугаар сард эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж магадгүй хэмээн дүгнэсэн байна. Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс баярын өдрүүдэд хөл хорио тогтоохоор УОК-т санал хүргүүлсэн байна. Судалгааны дүнг маргааш дэлгэрэнгүй танилцуулна гэв.

А.Амбасэлмаа: 

-Анх гарсан 13 том голомтыг бид хатуу хөл хориотой, бүх нийтийн бэлэн байдал зарлаж байж хязгаарлаж чадсан. Халдварын тархалттай тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээ нь урт. Өвчнийг илрүүлж, барьж авах 14 хоног,  хяналтын 14 хоног гэхээр нэг голомтын хувьд сарын ажил байдаг. Гэтэл нэгдүгээр сарын 25-наас хойш цөөн хоногт 20 орчим голомт үүсэж, өвчилсөн хүний тоо өмнөх голомтуудтай харьцуулахад цөөн ч таруу, олон хорооллыг хамарч байна. Тиймээс хөл хорио халдварын тархалтыг барьж авах хамгийн гол арга хэмжээ. Одоо ч өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа тул иргэд хөдөлгөөнөө хязгаарлаж, эмнэлгийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Халдварт өртөж байгаа тохиолдлууд гэр бүл, ажлын газрын хүний ойрын хавьтлууд бөгөөд зай барьж, амны хаалт зүүгээгүй байгаа. Нэг хүн халдвар авахад тухай гэр бүлийн гишүүдээс хүн үлдэхгүйгээр өвчилж байна. Тиймээс халдвараас хамгаалах гол арга хэмжээ бол маск зүүх, зай барих, ариун цэвэр сахих явдал.

Д.Нарангэрэл: 

-Манай улсад дотоодын халдвар гарснаас хойших байдлыг харвал гэр бүл болон хамт олны дунд халдварлуулах индекс өндөр байна. Энэ нь хүмүүсийн амьдралын хэвшил, найрсаг, зочломтгой байдал гэхчлэн гэр бүлийн ахуйтай холбоотой. Хамт олны дунд л гэхэд ширээ сандал ойр, олноороо нэг өрөөнд суудаг, агааржуулалт, гараа угаах байдал муу зэргээс шалтгаалж байгаа. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж, зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top