x

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалаанд зөрчил байхгүй гэж үзсэн, гэхдээ болиулах саналыг хүргүүлнэ

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас /ШӨХТГ/ хувьцаа болон НӨАТ-ын сугалаатай холбоотой хяналт шалгалтын тайлан хийсэн талаар мэдээлэл хийлээ. 

Монгол улсын нийт төсвийн 80 хувийг татвар, татварын 20 хувийг НӨАТ бүрдүүлдэг учраас сугалааг зогсоовол НӨАТ-ын буцаан олголтыг хэдэн хувь болгож нэмэгдүүлэх талаар нарийн судалгаа хэрэгтэй талаар онцоллоо. 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Сугалааны бөмбөлгийг гаргаж буй төхөөрөмжтэй холбоотой зөрчил илрээгүй. Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн нийт 44 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа 3 сая төгрөгийн хонжвор хожсон. Үүний хамгийн өндөр дүнтэй нь дөрвөн удаагийн тохирлоор 310 мянган төгрөг хожсон байна.

Мөн өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 139 албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 961 иргэдээс зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөгийн хонжвор хожсон байсан. Иймд ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байна. Гэхдээ мэдээллийн аюулгүй байдлын шаардлагатай өөрчлөлт оруулах хэрэгтэй учраас НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ" гэлээ.

Мөн ШӨХТГ-аас сугалаа явуулах нэгдсэн стандартад боловсруулж батлах шаардлагатай ба хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн газраас хөндлөнгийн хянагч оруулах хэрэгтэй гэж үзжээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн хувьцааны талаар "Хэлбэрээ өөрчилсөн 233 орчим компани байна. Эдгээр компани нь тухайн үедээ хувьцаат компани байсан. Анх хувьцаат компани байхад нь хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь авсан хүмүүс тухайн компани өөрчлөгдсөнийг мэдэхгүй явж байна. Хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл авсан үгүй нь тодорхойгүй, яаж хэлбэрээ өөрчилсөн нь мэдэгдэхгүй асуудал байгаа.

Иргэдээсээ хувьцааг нь аваад барилга байгууламж авчихаад зараад үрсэн нэг хэсэг хүмүүс байна. Хуулийн дагуу ийм тохиолдолд хувьцаа эзэмшигчдэд тодорхой хэмжээний мөнгө өгөх ёстой. Хувьцаат компани алдагдалтай, үндсэн компани нь ашигтай ажиллаад байдаг. Иймээс хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэд ногдол ашиг байтугай алдагдалтай гэх асуудлыг сонсдог.

Хувьцаат компаниудаас үлгэр дуурайлал үзүүлж буй төрийн байгууллагуудаас "Эрдэнэс Тавантолгой" компани байна. Нийт 2.5 сая иргэнд ногдол ашиг өгч байгаа.Одоо Монгол улсын хүн ам 3.3 сая болчихлоо. Энэ зөрүү болох 800 мянга орчим хүний хувьцааг олгуулах асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай ярилцаад нааштай шийдэгдэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top