x

Д.Сумъяабазар: Гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна

Нийслэлийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. 

УОК-ын Шуурхай штаб өнөөдөр цахимаар хуралдсан бөгөөд Хотын дарга цар тахлын нөхцөл байдал нь эдийн засгийн болон нийгмийн бусад салбарт хүндрэл учруулж, улмаар нийгэмд ялгавартай, тэнцвэргүй байдал үүсгэж байгаа асуудлыг хөндөв.

Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн зарим үйлчилгээг цахимаар шийдвэрлэж байгаа ч цахим хэрэглээнд бүрэн шилжих боломжгүй иргэд, оюутан сурагчид хоцрогдож байгаа гэдгийг онцолжээ.

Нийслэлд хөл хорио хэвээр үргэлжилсээр байвал дөрөвдүгээр сарын 1-н гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргасан. Тиймээс хот эрсдэлийн зэргийг тооцож үзээд хөл хориог үе шаттай бууруулан, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн барилгын компаниудын үйл ажиллагааг эхлүүлж, ажлын байр хадгалах саналыг Хотын дарга Д.Сумъяабазар гаргав.

Улмаар коронавируст цар тахлын хүнд үед барилгын салбарын борлуулалтыг дэмжих үүднээс 87 тэрбум төгрөгөөр НОСК  орон сууц худалдан авч түрээслээд-өмчлөх хэлбэрээр төрийн албан хаагчид, иргэдэд олгож байгаа аж. Тэр тусмаа цар тахлын голомт дээр ажиллан, үүрэг  гүйцэтгэж буй албан хаагчдыг энэхүү түрээслээд-өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулах бодлогыг  хот баримталж байгаа юм. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой аюулгүй байдлыг хангуулж, “Угаарын удирдлагын төв” байгуулан иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, угаарын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. 

Мөн Улаанбаатар хотод тусгаарлах байруудыг яаралтай шинээр нэмж байгуулахаар ажиллаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top