x

ХСҮТ-ийн эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн эмч нар Хөвсгөл аймгийн иргэн Т.Батбаяраас гурван сая төгрөгийн авилга нэхсэн тухай нэвтрүүлгийг LIVETV HD телевиз бэлтгэн хүргэсний дараа АТГ-аас нэр бүхий эмч нарыг шалгаж эхэлжээ.

Хавдраа авхуулах хагалгаанд орох гэж байсан тухайн иргэний ар гэрийнхнээс ХСҮТ-ийн мэс заслын эмч Э.Эрхэмбаяр “20 минутын дотор гурван сая төгрөг авчирч өг. Өгөхгүй бол эмнэлгээс яв” гээд нэхсэн мөнгийг нь өгөөгүй тул төлөвлөгөөт хагалгааг цуцалж, өвчтөнийг эмнэлгээс гаргасан юм.

ХСҮТ-өөр үйлчлүүлсэн иргэн Т.Батбаяр энэ тухай гомдлыг ЭМЯ-нд гаргаж, хэвлэлд хандсанаар олны анхааралд өртөөд буй.

Мэс засалд ороход шаардлагатай зардлын 25 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж, үлдсэнийг нь эмчлүүлэгчээс гаргуулах журам үйлчилж буй ч дээрх өвчтөний тухайд гурван сая төгрөг бус харин 998,139 төгрөг болох байсан аудитын шалгалтаар тогтоогдсон байдаг тул ХСҮТ-ийн эмч нар илүү мөнгө авахыг завдсан байж болзошгүй гэж үзэж байна.

Тиймээс энэ асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж баталлаа.

Эх суралжын мэдээлж буйгаар “ХСҮТ-ийн нэр бүхий эмч нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Мөн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгахаар болсон. Шалгалтын явцад нэр бүхий эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн цаашид яллагдагчаар татан шалгах, эсэхийг шийдвэрлэнэ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (66.181.177.163)
    ard tumnii zovlongoor mongo hiideg adguusnuudig shorond hataaj busdad ni sanuulga ogoh heregtei. Ovchin zovlon gedeg hend ch tohioj bolno. Tiimees dahin iim asuudal garguulahguin tuld sain shalgah heregtei
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Өвчтөн (94.11.16.22)
    Тэр Нямхүү г бас сайн шалгах хэрэгтэй хамаг мөнгийг нь идэж гадаадад бдаг эхнэр хүүхэд рүүгээ явуулчаад эмнэлэг нь гэж соц үеийн шорон шиг юм бсан шүү
    2021 оны 02 сарын 25 | Хариулах
    • яг үнэн
      2021 оны 02 сарын 25
  • Зочин (202.126.90.76)
    Муу хулгайчуудыг байх ёстой газар луу нь явуулах хэрэгтэй. Зуд болохоор нохой Зовлон болохоор лам зоолно. гэдэг байсан бол одоо эмч нар зоолдог болжээ.
    2021 оны 02 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top