x

Гадаадад гацсан 8 мянга гаруй иргэнээс 2659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ

Шинэ Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ сарын 30-ны өдөр болж "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо. 

Сар бүр 800-1000 иргэнээ татан авахаар төлөвлөж байна.

  • Хоёрдугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл,

  • Хоёрдугаар сарын 10-нд Токио,

  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна.

Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна. Шадар сайдын танилцуулгаас үзвэл 8625 хүн /БНСУ-д 5013/, үүнээс 2659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ.

Нийт иргэний 563 нь Европ, 6441 нь Ази, 1478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсад байна.

Тусгаарлах байранд 1300 гаруй иргэн байна

Улсын хэмжээнд нийт 24 тусгаарлах байранд 1344 иргэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар нэг сая 555 мянга гаруй иргэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагджээ. Улсын хэмжээнд "Ковид-19"-ын халдвартай хүнийг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгүүдийг түшиглэн 9,300 ор ашиглахаар төлөвлөсөн. Нийслэлд гэхэд л таван үе шаттай дэлгэх 4640 ор байгаа бөгөөд 1470 нь бэлэн байдалд байна. Одоогоор бэлэн байгаа орны 37 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгаа гарчээ. 21 аймгийн эмнэлгийг түшиглэн 4660 орыг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангасан. Одоогоор 540 ор бэлэн байна.    

Товч мэдээ

  • Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах  болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. Ингэснээр 2020 оны 12 дугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байлаа. Он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байна.

  • Улсын хэмжээнд 18,6 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 14,5 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 1,3 сая ширхэг өндөг, 3,9 мянган тн ургамлын тос, 92,1 мянган тн төмс, 38,9 мянган тн хүнсний ногоо, 3,5 мянган тн элсэн чихэр, мянган тн давсны нөөцтэй байна. Энэ нь нөөц, нийлүүлэлт тогтвортой гэсэн үг юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.25.170)
    Одоо ялангуяа энэ солонгосоос хэл ам хийж ирсэн гаруудыг солонгосын талтай ярилцаад эргэж гаргахгүй тал дээр хамтарч ярилцаарай.ийм шийд гарчвал наад муу хэд чинь наашаа шагайх ч гүй
    2021 оны 02 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top