x

Улаанбаатар, Минск хотуудыг "ах дүү" найрамдалт харилцааны түвшинд хүргэхээр тохиролцов

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, цаашид хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого чиглэлд нийцэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. 

Харин Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт оруулан, төсөл хөтөлбөрүүдийн хамрах хүрээг өргөжүүлж хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар лифт ОНӨТҮГ нь Беларусийн "Могилёвлифтмаш" ХХК-тай хамтран ажиллаж "Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх төсөл"-ийн эхлэлийг тавиад байгаа юм.

Талууд Улаанбаатар, Минск хотуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлж шинэ шатанд гаргахын тулд Ах дүү хотуудын найрамдалт харилцааны түвшинд хүргэхээр харилцан тохиролцов. Цаашдын харилцааг идэвхжүүлэх ажлын хүрээнд хотын удирдлагуудын харилцан айлчлалыг зохион байгуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, мэдээллийн технологи, инноваци, хот тохижилт гэх мэт чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулан мэргэшил дээшлүүлэх тал дээр харилцан туршлага солилцож хамтран ажиллахаар боллоо.

Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 13 цаг 10 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 14 цаг 27 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 15 цаг 0 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 15 цаг 6 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 17 цаг 16 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 17 цаг 21 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 17 цаг 26 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 17 цаг 30 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 17 цаг 35 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 19 цаг 17 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 20 цаг 8 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 20 цаг 14 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 20 цаг 19 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 20 цаг 27 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цаг 31 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 21 цаг 26 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 21 цаг 27 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 21 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top