x

Бүх ВАКЦИН ХОРТОЙ гэх мэдээлэл ХУДАЛ

Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим вакцин үргүй, амьдрах чадваргүй болгох нөлөөтэй гэсэн.

Миний бие өнгөрсөн жил Сочи руу аялж, Надежда Семёновна гуайн сургалтанд хамрагдаж байсан бөгөөд 85 настай тэр гайхамшигт эмэгтэйн амнаас “Вакцин нь хүүхэд залуусыг сармагчин шиг болгох үйлчилгээтэй. Вакцин хэрэггүй. Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадна” гэж хэлсэн юм.

Ний нуугүй хэлэхэд, Анагаахын сургуульд сурч байхад бидэнд вакцин чухам ямар найрлагатайг зааж байгаагүй. Төдөн сартайд ийм вакцин хийлгэх ёстой гэж тоть шиг цээжлүүлж байсан. Монголчууд өөрсдөө вакцинаа үйлдвэрлэдэггүй. Олигтой таньдаг химич нараас зарим нь гадаадад гарчихсан, зарим нь архинд орчихсон байгааг л ажиглаж байна. Бидний хүүхдүүдэд тарьдаг вакцины найрлагад чухам ямар бодис байгааг бид түй ч мэдэхгүй шүү! Вакцины улмаас учирсан хор хохирлыг эмнэлгийн байгууллага хариуцдаггүй.

Америкийн баячуудын хорооллын 17,000 хүүхэд вакцин тариулалгүй, эрүүл саруул өсч байна.

ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНААС ХАМГААЛАГТУН!

Эмчдээ “Манай хүүхэд вакцины харшилтай болсон, реакц өгсөн тул дахиж тариулахгүй” гэж хэлээд вакцинаас албан ёсоор чөлөөлөгдөж болно. Зөрөөд байвал “Хүүхэд алчихвал чи амийг нь төлж чадах юм уу?” гэж уурла” хэмээн бичжээ.

Энэхүү постод дурдсан зарим ноцтой мэдээллийг бид нягталсныг хүргэхийн өмнө иргэд эрүүл мэнд, амь настай холбоотой энэ мэт мэдээллийг зайлшгүй нягталж байхыг анхааруулж байна. Учир нь энэ мэт баталгаагүй мэдээлэл нь олон хүнд хүрэх тусмаа хор уршиг их дагуулах аюултайг сануулъя.

“Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим вакцин үргүй, амьдрах чадваргүй болгох нөлөөтэй гэсэн”.

Factcheck: Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимерозыг хассан ба2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн  эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж. АНУ-ын Вакцины гаж нөлөөний талаар мэдээлэх систем(VAERS)-д ирсэн гомдлын 80% нь вакцин аутизмд нөлөөлж байгаа тухай байжээ. Харин энэ талаар хийсэн томоохон 20 судалгаагаар вакцин аутизмтай холбоотой тухай нэг ч нотолгоо олдоогүй байна.Харин вакцин аутизмтай хамааралтай гэсэн нэгэн судалгааг 1998 онд Lancent сэтгүүлд нийтэлж байсан ч уг судалгааг хуурамч болохыг тогтоож, нийтлэлээ эргүүлэн татаж байсан түүхтэй аж. Өөрөөр хэлбэл, вакцин нь аюулгүй бөгөөд тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн, түр зуурын урвал үзүүлдэг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох ба ийм тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг байна.

“Надежда Семёновна гуайн сургалтанд хамрагдаж байсан бөгөөд 85 настай тэр гайхамшигт эмэгтэйн амнаас “Вакцин нь хүүхэд залуусыг сармагчин шиг болгох үйлчилгээтэй. Вакцин хэрэггүй. Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадна” гэж хэлсэн юм”.

Factcheck: Надежда Алексеевна Семенова нь ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сургуулийн захирлаар ажилладаг байна. Харин түүний нэр багтсан, вакцинтай холбоотой судалгаа одоогоор байхгүй байна. Тиймээс энэ нь баттай эх сурвалж болохгүй юм.Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадах эсэх тухайд COVID-19-ийн цар тахал хамгийн сүүлийн жишээ болон түүхэнд бичигдэж байна. Өнөөдөр энэхүү өвчнөөр дэлхийн 100.1 сая хүн өвчилж, 2.17 сая хүн амиа алдаад буй. ДЭМБ-ын статистикаар хүний амь насанд халтай 20 гаруй төрлийн халдварт өвчнөөс жил бүр доод тал нь 2-3 сая хүний амийг вакцины тусламжтайгаар аварч, илүү удаан, эрүүл амьдрах боломжийг олгож байна.

“Америкийн баячуудын хорооллын 17,000 хүүхэд вакцин тариулалгүй, эрүүл саруул өсч байна”.

Factcheck: Хэрэв хүн амын дархлалыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай.Цар тахлын улмаас дархлаажуулалтын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй 68 улс байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн бөгөөд үүнээс болж нэг хүртэлх насны 80 орчим сая хүүхэд өвчлөх эрсдэлтэй байгааг мэдээлжээ. Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчин бүрэн устсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар  Засгийн газар дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан.

Эх сурвалж: FACTCHECK.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 13 цаг 11 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 14 цаг 28 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 15 цаг 1 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 15 цаг 7 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 17 цаг 17 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 17 цаг 22 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 17 цаг 27 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 17 цаг 31 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 17 цаг 36 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 19 цаг 18 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 20 цаг 8 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 20 цаг 15 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 20 цаг 19 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 20 цаг 28 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цаг 32 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 21 цаг 27 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 21 цаг 28 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 21 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top