x

УИХ-ын гишүүнд насны дээд хязгаар тогтооё

Манай парламентын хамгийн “эрэлттэй” хүн явчихлаа. Д.Гантулга гишүүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхэд 76 гишүүний 60 нь хүрэлцэн ирсэн /82,1 хувь/ явдал энэ удаагийн парламентын хувьд ирцийн дээд амжилт болов. Лав л О.Баасанхүү гишүүн чуулганы танхимд “лайв” хийх шаардлага гарсангүй.

Хэрэвзээ, УИХ-ын эрхэм гишүүдийг тухайн хуралдаанаар хэлэлцэж буй асуудал болон ирцийн мэдээллийг харьцуулан уг хүн ямар асуудлаар, сэдвээр, ямар салбараар мэргэшсэн, дагнасан, туршлагажсан хүн бэ гэдгийг тогтоодог бол ихээ эвгүй үр дүн гарах нь. “Бандаашны” асуудал манай парламентын хамгийн чухал бөгөөд тулгамдсан сэдвийн нэгдүгээрт жагсах нь байна шүү дээ. Тэгээд яг үнэндээ чөлөөлөх л байсан юм бол 40 гишүүн ирээд л саналаа дугуйлчихна биз, юун ч олуулаа ирдэг юм. Хүний мууд дуртай хогнууд. Ийм болохоор л “нөхөд ноход болох цаг” гэж ярьдаг байх нь. Нэг танхимд хоёр жил хамт суусан нөхрийн нүүрийг боддоггүй юм гэхэд ядаж л зургаахан хоногийн өмнө “түдгэлзүүлэхгүй ээ” гээд улалзаж суусан өөрсдийнхөө нүүрийг бодоод тал нь ирэхгүй байх хэрэгтэй шүү дээ.

Тэгсэн энэ өдөр бас нэг асуудал боссон. УИХ дахь МАН-ын бүлгээс “УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг 30 болгох” тухай хуулийн төсөл санаачилсан гэнэ. (Д.Гантулга УИХ-ын гишүүнээр сонгогдох үедээ 29 настай байв) Үүнийг нь Ж.Батзандан гишүүн эсэргүүцэж “Залуучуудын эрхийг хааж байна. Тэгж яривал залуучуудын төлөөлөл энэ парламентад хамгийн бага, эмэгтэйчүүдээс бага” гэж гомдоллов. Гишүүн Л.Болд “Парламентад 30-аас доош насны төлөөлөлд 20 хувийн квот тогтоох хэрэгтэй” гэсэн ОУПХ-ны зөвлөмжийг иш татав.

Нээрээ, хэрэв Д.Гантулга гишүүний үйлдсэн хэргээс болж парламентын гишүүдийн насны доод хязгаарыг 25 биш, 30 болгоно гэж байгаа бол насны дээд хязгаарыг ч гэсэн тогтоох ёстой. Тавиас дээш насны эрэгтэй хүнийг УИХ-д нэр дэвшүүлж болохгүй гэж. Д.Мурат чинь тавь гарчихаа биз дээ?

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.190.191)
    Наснаас биш ээ,толгойноос хамаарна шүү
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
    • Булгаа
      Хэлээд юух. Хүний нас зарим зүйлийг тодохойлж чаддаггүй гэж үнэн аж
      2018 оны 06 сарын 14
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top