x

Ховд аймагт зорчсон иргэдээс коронавирус илэрсэн тул ойрын хавьтлуудын хамт нийслэл рүү зөөвөрлөж байна

Ховд аймагт коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол өчигдөр бүртгэгдлээ. Энэ тухай өнгөрөгч шөнө Ховд аймгийн онцгой комиссоос мэдээлэв.

УОК-ийн шийдвэрээр нийслэлд хөл хоригдсон орон нутгийн иргэдийг аймгууд руунэг удаа татан авах ажилагааг эхлүүлсэн бөгөөд Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан юм. Энэ өдөр таван автобусаар 206 иргэн Ховд аймаг руу зорчсон Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван хүний шинжилгээ эерэг гарсан байна. Тэдгээр иргэдийг тусгаарлаж, PCR-ийн шинжилгээ хийсний дараа хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдлээ. 

Уг иргэд энэ сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч, 25-нд автобусанд суусан шинжилгээ өгсний дараа 23, 24-нд Баянгол дүүргийн "Аянчин" зочид буудал, Хархорин захаар явсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд нийтийн байранд амьдардаг гэртээ очсон байх магадлалтай тухай АОК мэдээллээ.

Энэ дагуу Ховд аймгийн Засаг даргын захирамж гарч, Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

Халдвартай болон хавьтагч иргэд /автобусны жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг  Дарви суманд тусгаарлалтад байлгасан бөгөөд өнөөдөр өглөө Дарви сумаас Жаргалант сумын нисэх онгоцны буудал руу тээвэрлэж, онгоцоор зөөвөрлөн Улаанбаатарт авчирч байна. Халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-д шилжүүлж, ойрын хавьтал буюу нэг автобусанд хамт зорчсон иргэдийг тусгаарлах байруудад ажиглалтад байлгах юм байна. 

Хот хооронд зорчиж буй иргэдээс халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хааж, аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.

Мөн Улаанбаатар хотоос ирж  гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт  тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 13 цаг 11 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 14 цаг 28 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 15 цаг 1 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 15 цаг 7 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 17 цаг 17 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 17 цаг 22 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 17 цаг 27 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 17 цаг 31 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 17 цаг 36 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 19 цаг 18 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 20 цаг 8 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 20 цаг 15 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 20 цаг 19 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 20 цаг 28 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цаг 32 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 21 цаг 27 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 21 цаг 28 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 21 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Уржигдар 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Уржигдар 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top