x

Дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ хангамж зэргийг шалгаж байна

МХЕГ-ын Шуурхай штабаас өчигдөр нийслэл болон орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга, эрүүл ахуй, халдвар хамгааллын болон эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчидтай цахимаар хуралдаж үүрэг чиглэл өглөө.

УОК-ын даргын 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн "Ковид-19-ын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай" 05 дугаар тушаалаар Монгол Улс Ковид-19-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх бүх үе шатанд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллахаар болсон. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас түр заавар баталсан бөгөөд хяналт шалгалтыг дараах 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

  1. Дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хангуулах хяналт

  2. Вакциныг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт

  3. Вакцинжуулах үйл ажиллагаанд тавих хяналт

  4. Дархлаажуулалтын дараах хамралтын үнэлгээг хийх

Ковид-19-ийн эсрэг хэд хэдэн төрлийн вакциныг дэлхийн улс орнууд гарган авч, хэрэглэж эхлээд байгаа бөгөөд үйлдвэрлэгчээсээ хамааран хадгалалт, тээвэрлэлтийн горим өөр өөр байна. Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор энэ сард багтаан улсын хэмжээнд хийгдэж буй хяналт шалгалтаар дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ хангамж, хүний нөөц, сургаж бэлтгэгдсэн байдал зэргийг шалгаж бэлтгэл байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх юм.

Манай улсын хувьд Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотойгоор улсын байцаагчдыг сургах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн орон нутагт коронавируст халдварын өвчлөлийн голомт хумигдаж, халдваргүй бүс болж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус замаар орон нутаг руу нууцаар зорчих, мөн уул уурхайн ажилчдын шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаатай холбоотойгоор бэлэн байдлаа  хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.

Эх сурвалж: МХЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top