x

Ц.Мөнхцэцэг: Эх, нярайн асуудлаар асуулга тавьж, холбогдох газарт нь хандана

Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн билээ. Амаржсан эхийг ХӨСҮТ рүү өчигдөр орой шилжүүлсэн бөгөөд ингэхдээ эхэд гадуур хувцас өмсүүлээгүй, халаад, углааштай, амыг нь дэрээр халхалсан байдалтай яаралтай түргэн тусламжийн машинд суулгаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Энэ бичлэг олон нийтийг бухимдуулж, УОК-ыг ажиллаж чадваргүй, бэлтгэлгүй хэмээн шүүмжилж байна. Мөн өнөөдөр энэ эх ковид халдвараас бус төрөхийн гам алдсанаас болж өвдөх, үхэх аюулд өртлөө гэж бичсээр байгаа юм. 

УИХ-ын эмэгтэй гишүүд уг хариуцлагагүй үйлдэлд шүүмжлэлтэй хандаж, үзэл бодлоо илэрхийлсэн.

Тэдний нэг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Энэ ямар харгис, хариуцлагагүй үйлдэл вэ!. Хэдий вирусын халдвар авсан ч дөнгөж төрсөн эх, нярай 2-ын аюулгүй байдлыг хангаж, зузаан хувцас, эд зүйлсээ бэлдэх цаг, боломжийг өгч байж тусгаарлах байр руу шилжүүлэх ёстой.

Хэн нэгэн даргын хариуцлагагүй энэ шийдвэрийн улмаас эх, хүүхэд хоёрын эрүүл мэндэд ноцтой хохирол учирхуйц нөхцөл байдал үүсч, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16.6-д "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй" гэсэн заалт, КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуулийн 5.1.1-д "хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх" гэсэн заалтууд тус тус зөрчигдөж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуулга тавьж, холбогдох газруудад хандах болно" гэж өөрийн фейсбүүк хуудастаа бичжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top