x

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн бакалавр, магистрын хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгджээ

2019-2020 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” бакалаврын хөтөлбөр, “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Нэхмэлийн үйлдвэрлэлийн хими технологи” магистрын хөтөлбөрүүд нь Европын Сургалтын Чанарын Стандартын шаардлагуудыг хангаж олон улсад магадлан итгэмжлэгдлээ.

Олон улсад инженерийн дээд боловсролын бакалаврын сургалтын чанарыг 1-6, магистрыг 1-7 дугаар түвшингээр баталгаажуулан үнэлдэг. Тэгвэл ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн олон улсад магадлан итгэмжлэгдсэн дээрх гурван хөтөлбөр хамгийн дээд түвшинд үнэлэгдсэн байна. Үүний зэрэгцээ “EUR-ACE” стандартаар магадлан итгэмжлэгдсэн учраас Англи, Герман зэрэг Европын холбооны 27 улсаас гадна Турк, Албани, Косова, Серби, Монтенегро зэрэг 11 улсын ижил төрлийн бүх их сургуулийн чанартай дүйцнэ гэж үнэлжээ. Шинжээчид Монголд ажиллаж хөтөлбөрүүдэд үнэлгээ хийсэн бөгөөд стандартыг шаардлага хангаж буй дүгнэлт цахимаар илгээснийг өчигдөр салбарын сайд ШУТИС-ийн багш нарт гардуулж өглөө.

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр дараах давуу талтай.

Үүнд:

  • ШУТИС-ийн инженерийн дээд боловсролын сургалтын чанарыг “ASIIN”, “EUR-ACE” болон ENAEE-ийн стандартаар баталгаажуулж “long-life learning” чанарт хүргэсэн болно.

  • ENAEE (European Network for the Accreditation of Engineering Education) -ийн сүлжээнд нэгдэн ажиллах гарцыг нээж байна.

  • Суралцагч, төгсөгчид, хөтөлбөрийн багш нар нь дээр дурдсан 38 улсын ижил төрлийн их сургуульд суралцсанаар дүйцэгдэж байгаа тул тухайн улс оронд мэргэжлийн дагуу ажиллах, ур чадвараа дээшлүүлэх, ахисан түвшинд дэвшин суралцах, судалгааны ажил хийх зэрэг боломж нээгдэж байна.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль энэ хичээлийн жилээс эхлэн төгсөгчдийнхөө диплом дээр тэмдэгт дарж өгөх юм.

Боловсрол, шинжлэх ухааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top