x

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд буй.

Шинжилгээг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нийт 10 цэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Хорооны Иргэд нийтийн танхим, 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр,  021-р худаг, Өргөн гудамжны "Баян" дэлгүүр болон  явуулын зургаан  байршилд авч байна. 

17 дугаар хороо гэр хорооллын бүс бөгөөд тус хороонд дөрвөн айлын голомттой 20 гаруй хүнээс коронавирус илэрсэн байна. Тандалт, илрүүлгийн шинжилгээг эмнэлгийн 129 ажилтан хийж байгаа бөгөөд сургуулийн багш, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнууд бүртгэлийг хийж байгаа юм.  

Баянзүрх дүүргийн хэмжээнд лавлах мэдээллийн 1900-1063 утсыг ажиллуулж иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа юм. Мөн энэхүү утсаар хүнс, түлшний туслалцаа авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч “Улаан загалмай” нийгэмлэгийн ажилтнууд тусламжийн бараа хүргэж өгч байгаа аж.

Мөн өнөөдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо нийт 14 мянга гаруй хүн амтай. Эдгээрээс 5000 гаруй иргэнийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд хамруулна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-18 байр байна. Харин тусгаарлалтад ороогүй Баянгол дүүргийн иргэд нэг өрх, нэг иргэн шинжилгээнд хамрагдах юм.

Энэ бүсэд хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол хэл, бичгийн шалгалтын тов гарлаа саяхан Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 1 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 3 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 5 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 11 мин Амь орж буй Ардчилсан нам 1 цаг 24 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 1 цаг 33 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 2 цаг 16 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 2 цаг 17 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2 цаг 18 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 2 цаг 18 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2 цаг 18 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 19 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 20 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 2 цаг 26 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 17 цаг 25 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 17 цаг 29 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 17 цаг 30 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 17 цаг 31 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 17 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top