x

Цэргийн төв эмнэлэгт PCR шинжилгээний лаборатори байгуулж өгнө

Дотооддоо Коронавирусийн халдвар гарснаас хойш Цэргийн төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар халдвартай иргэдийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 

Цэргийн төв эмнэлгийн хувьд Ковид-19 халдварын хамгийн том голомтууд болох Сэлэнгэ аймаг, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон иргэд Д-н ойрын хавьтлуудыг эмчлэх ажилд дайчлагдан ажиллаж байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 болсноос 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн. Үүнээс 280 тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэн гарчээ. Тус эмнэлгийн хувьд нийт 20 баг ажиллаж, нэг ээлждээ 72-76 эмнэлгийн эмч, ажилтнууд ажиллаж байна.

Одоогоор 501 эмчлэгдэж байгаа хүний 200 гаруй нь мөн тус эмнэлэгт эмчлэгдэж байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд Цэргийн төв эмнэлэг нь цар тахлын эсрэг бэлтгэл ажил болгож өөрийн шинэ барилгын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, улаан, ногоон, шар бүсүүдийг байгуулж, эмч, ажилтнуудынхаа тусгаарлах байрыг тусад нь бэлтгэн, хүчил төрөгчийн хангалтыг 4 дахин нэмэгдүүлж, эмчилгээний байрныхаа давхар бүрийг эхо, рентген аппаратаар хангажээ.

Эрүүл мэндийн сайдын зүгээс тус эмнэлгийн удирдлагууд болон хамт олонд хариуцлагатай, бүх нөөц боломжоо ашиглан цар тахалтай тэмцэж байгаад талархал илэрхийлсэн байна.

Энэ хугацаанд ЭМЯ-аас тус эмнэлгийн үйл ажиллагааг дэмжин 10 амьсгалын аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаанд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлжээ.

Удахгүй ЭМЯ-аас тус эмнэлэгт PCR шинжилгээний лаборатори байгуулж өгөхөөр болсон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top