x

Сайжруулсан түлшний 619 тонн нөөцтэй байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй 106 цэгийн үйл ажиллагааг хянахад өчигдрийн байдлаар 619 тонн түлшний нөөцтэй байв. 

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штабаас улсын хэмжээнд өчигөр хийсэн эргүүл хяналт, тандалтын үйл ажиллагааг танилцуулвал:

Халдваргүйтэл: Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 24.054 ам дөрвөлжин м талбайд хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 16 объектын 6052 ам дөрвөлжин м талбайд хийсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Тусгаарлан ажиглах байр: Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. Өчигдөр, 1 дүгээр сарын 8-нд 2917 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Өвөрхангай аймгийн тусгаарлан ажиглах нэг байранд хийсэн хяналтаар шавж устгал, халдваргүйтгэлийн гэрээ дууссан, хог хаягдлыг зайлуулах гэрээ байгуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авчээ.

Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал: Энэ талын хяналт шалгалтыг 21 эмнэлэгт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай зэрэг зөрчлийг илрүүлэн албан шаардлага, зөвлөмж өгч арилгуулах арга хэмжээ авав. /Нийслэл, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дархан-Уул, Төв, Хэнтий аймагт/

“COVID-19”-ийн шинжилгээ авах цэгийн хяналт: Шинжилгээ авах 34 цэгт хийсэн хяналтаар шинжилгээ авах цэгийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй зэрэг зөрчил илэрч байна.

Ахуйн болон аюултай хог хаягдал: 259 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 364 байгууллага, ААН гадна орчны 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэн эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент” болон “Элемент медикал” ХХК-иудад 166 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 8 тусгаарлан ажиглах байр, 11 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 5705,4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 3773,4 кг хогийг устгасанаас 896,5 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2876,9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

Хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 67 байгууллагыг хянаж 57 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулсан.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 777 ААН-ийн үйл ажиллагааг хянаж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 477 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 593 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

Хилийн боомт, гүнийн хяналт: Улсын хилээр нэвтрэн орсон 989 тээврийн хэрэгсэл, 1032 жолооч, хилээр гарсан 1022 тээврийн хэрэгсэл, 978 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 245, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 315 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажиллав.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 38 ААН-ийн 1994.6 тонн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

Шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 4068 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагааг 298 улсын байцаагч хянаж 8051 (шинжилгээ өгсөн 2639) иргэнд зөвлөгөө өгсөн.

Лабораторийн шинжилгээ: Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 300 дээж шинжилгээнд ирж, 181 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр ариутгалын бодис болон орчны 4 дээж шаардлага хангаагүй байсан талаар МХЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top