x

“Витамин ₮” урамшуулалт аяны шууд тохирол явагдаж, 28 азтан тодорлоо

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшХШуулалт хөтөлбөрийн хамгийн сүүлийн live тохирол Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон Ikon News Фэйсбүүк хуудсаар явагдаж, нийт 28 азтан ухаалаг утас, ухаалаг цаг болон эрхийн бичгийн эзэд боллоо.

Азтанаар тодорч, ухаалаг цагийн эзэн болсон Г.Лхамхүүтэй бид цөөн хором утсаар ярилцаж сэтгэгдлийг нь сонссоноо сийрүүлэн хүргэж байна. Тэрээр Голомт банкны Энгийн хугацаатай хадгаламждаа орлого нэмснээр сугалаатай болж, ухаалаг цагийн азтанаар тодорчээ.

Дашрамд дурдахад улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бидний зүгээс энэ удаад азтан, харилцагчдыгаа ковидын халдвараас сэргийлэн, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, шагналыг нь гэрт нь хүргэж өгсөн юм.

-Та анх хэзээ хадгаламж нээхээр шийдэж байсан бэ? Хадгаламж нээхдээ зорилго тавьсан уу?

-Өмнө нь ямар нэг сугалаанд тодорч үзээгүй, анх удаа ингээд азтан болсондоо сэтгэл маш их догдолж байна. Гэнэтийн хэрэгцээ шаардлага, ирээдүйн аж амьдралдаа зориулаад анх 2005 онд Голомт банкны Энгийн хугацаатай хадгаламжийг сонгож нээлгэж байсан, түүнээс хойш идэвхтэй хуримтлуулах гэж хичээж байгаа.

-Хадгаламж таны хувьд ямар ач холбогдолтой вэ?

Бид ямар ч асуудал, нөхцөл байдал үүсэхэд бэлэн байх ёстой. Тийм ч учраас санхүүгийн гэнэтийн шаардлага, өөрөөс шалтгаалаагүй эрсдэл тохиоход хадгаламжтай байснаараа түүнийг даван гарч чаддагийг мэдэрч байна.

-Таны хадгалах арга барилаас сонирхвол?

Миний орлого их бага байхаас үл хамаараад тодорхой хэсгийг нь боломжоороо заавал хуримтлуулна гэсэн ганцхан маш энгийн л арга барилтай. Зарим залуучууд өндөр цалингүй болохоор хуримтлуулна гэдэг бүтэхгүй ажил гэж хэлдэг. Гэхдээ миний хувьд бол олж байгаа чинь хэр их байх чухал биш, бага ч хамаагүй хуримтлуулж сурах нь л чухал гэж хэлмээр байна.

-Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан танд маш их баярлалаа.

-Баярлалаа.


Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилготойгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг 2020.07.20-оос 2020.12.31 хүртэл хэрэгжүүлээд байна. Аянаар энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалааг олгож, цахилгаан скүтер, гар утас, ухаалаг цаг зэргийн нийт 118 эздийг 8 удаагийн тохирлоор тодруулаад байна.

Аяны эхний супер хонжвор болох Nissan Лeaf цахилгаан автомашины эзнээр 8 настай Г.Бартанбаатар тодорч, автомашинаа гардан авсан бол аяны сүүлийн супер хонжвор автомашины эзэн болох азтан тодроход хэдхэн хоног үлдээд байна.

Маргаашийн ирээдүйн төлөө өнөөдрөөс хуримтлуулж, санхүүгийн дархлаагаа дэмжицгээе!

Хуримтлалыг дэмжигч Голомт банк.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top