x

Засгийн газар хуралдаагүй, тэг зогсолт хийх талаар яриа болоогүй!

Маргааш буюу нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд тэг зогсолт хийх гэж байна гэх мэдээллүүд цахим сүлжээгээр тархаад буй.

Тэгвэл энэ мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд өнөөдөр Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаагүй, тэг зогсолт хийх талаар яриа болоогүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр “Тэг зогсолт хийх саналыг ЭМЯ дангаараа гаргадаггүй. Халдварыг эсэргүүцэх чиглэлээр ажиллаж буй төрийн 17 байгууллагын судалгаа, саналд үндэслэн, тэдний саналыг нэгтгэж Засгийн газарт саналаа уламжилдаг. ЭМЯ-наас одоогоор тэг зогсолт хийх санал Засгийн газарт гаргаагүй байна” гэсэн билээ.

Нийслэлд тогтоосон хөл хориог нэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан байгаа. Энэ хугацаанд нэн шаардлагатай буюу 15 салбарын ажилтнууд ажиллах бөгөөд үйлчилгээ, худалдааны салбаруудад хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Засгийн газраас нэгдүгээр сарын 11-ны 06:00 цагаас зэрэглэлээ бууруулж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг нээхээр төлөвлөж байгаа талаараа мэдээлж байсан.

Тодруулвал, хоолны газрууд, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ, ахуйн барааны жижиг дэлгүүрүүд ажиллаж эхлэх юм. Харин хүн амын төвлөрөл, зорчих хөдөлгөөн их, эрсдэл өндөртэй учраас уушийн газар, саун, кино театр, барааны зах зэрэг нэр бүхий 18 салбар ажиллах боломжгүй. 

Тэг зогсолт хийхгүйгээр хөл хориог нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш дахин 14 хоног сунгах талаар мэдээлэл гараад байгаа боловч мөн л энэ мэдээлэл нь албан ёсных биш юм. 

Өмнө нь Шадар сайд Я.Содбаатар 1.7 сая хүн оршин суудаг нийслэлд тэг зогсолт хийх боломжгүй гэдгийг хэлж байв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top