x

Ипотекийн зээлээ хойшлуулсан ч даатгалын төлбөр төлөх үүрэг хэвээрээ байгаа

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг ипотекийн зээлтэй холбоотойгоор даатгалын төлбөрийн талаар мэдээлэл өгч байна.

Дэлхий нийтэд COVID-19 цар тахлын халдвар дэгдсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч, 2020 оны 12 дугаар сарын байдлаар уг вирусээр 73 сая хүн өвчилж 1.6 сая орчим хүн нас баржээ. Улс орнуудын хувьд коронавирусийн халдвараас ард иргэдээ хамгаалахын хажуугаар түүний үр дагавраас эдийн засгаа хүндрэлгүй авч гарах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Итали улс анхлан Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоосон бол АНУ цар тахлын улмаас ажилгүй болсон, орлого нь тасалдсан иргэддээ орлогоос нь хамаарч 200 хүртэлх ам.доллар олгох, Герман улс ААН-үүдийн татварыг хойшлуулж, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг аваад байна.

Харин Монгол Улсын хувьд хэд хэдэн арга хэмжээ авсны дотор дотоодод коронавирус илэрсэнтэй холбоотойгоор төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн 8, 6 болон 5 хувийн зээлийн төлбөрийг хоёрдох удаагаа хойшлуулах шийдвэр гаргаад байгаа  бөгөөд энэ удаад 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах боломжтой болсон.

Гэвч иргэд ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан ч даатгалын төлбөр нь хойшлогдох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарснаар зээлийн төлбөр төлөх хугацаа хойшлогдож байгаа ч даатгалын төлбөрөө төлөх үүрэг тань хэвээрээ юм. Ипотекийн үйл ажиллагааны журмын дагуу зээл авч буй иргэн “Зээлдэгчийн амь нас болоод зээлийн барьцаа хөрөнгийг заавал даатгах” тухай заасан байдаг. Мөн банкны хувьд МИК-д худалдах зээлийг амь нас, хөрөнгийн даатгалд даатгуулсан тохиолдолд худалдах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл ипотекийн зээл авч буй, авсан харилцагч заавал даатгуулах үүрэгтэй байдаг бөгөөд даатгалд хамрагдаагүй тохиолдолд тухайн зээлийг төрөөс хэрэгжүүлж буй 8, 6 болон 5 хувьтай болгох боломжгүй байдаг тул банкны өөрийн эх үүсвэрийн зээлд шилжүүлэх шаардлагатай болно. Банкны өөрийн эх үүсвэрийн зээлийн хувьд өндөр хүүтэй буюу 15 орчим хувийн хүүтэй байдаг тул банкны зүгээс таныг даатгалд хамрагдахыг санал болгож даатгалд хамруулдгийг санах хэрэгтэй.

Банк бүрийн онцлогоос хамаараад зарим банк таны жилд төлөх ёстой даатгалын төлбөр буюу даатгалын хураамжийг сар бүр тэнцүү хуваан төлүүлж байхаар тантай гэрээ байгуулан тохиролцдог. Өөрөөр хэлбэл нэг дор их хэмжээний даатгалын төлбөр төлөхийн оронд түүнийг зээлийнхээ төлбөртэй хамт хувааж төлөх боломжийг олгосон гэсэн үг. Жишээлбэл та даатгалын төлбөрт жилд 240,000 төгрөг төлөх ёстой байсан бол үүнийг сар бүрт хуваан тооцсоноор сард 20 мянган төгрөг төлөөд даатгалд хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр харилцагчийн хувьд даатгалын хугацаа дуусах, тухайн хугацаанд даатгалын тохиолдол үүссэнээр харилцагч хохирлоо барагдуулах боломжгүй болж харилцагч даатгагч хоёрын хооронд үл ойлголцол гарахаас сэргийлэх, санхүүгийн хувьд харилцагчид хүндрэл учруулалгүйгээр багахан хэмжээний төлбөрөөр таныг байнгын даатгалтай байх боломжийг бүрдүүлж өгөх зэрэг давуу талтай юм.

Тиймээс зээлийн төлбөр, даатгалын төлбөр нь 2 тусдаа зүйл бөгөөд таны зээлийн төлбөр хойшлогдсон ч даатгалын төлбөр хойшлогдох боломжгүй гэдгийг харилцагч та ойлгоорой. Тэгвэл ипотекийн зээлийг хойшлуулж болсон ч яагаад даатгалын төлбөрийг хойшлуулж болохгүй вэ? Учир нь цар тахлын улмаас улс даяар эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэл үүссэн энэ үед та ипотекийн зээлээ хойшлуулсан ч энэ нь таныг эрсдэлд орохгүй гэсэн баталгаа биш билээ. Эрсдэл нь өөрөө гэнэтийн тооцоолох боломжгүй байдаг бөгөөд даатгалын төлбөрөө төлөөгүй байх хугацаанд даатгалын тохиолдол буюу гэнэтийн эрсдэл үүссэн нөхцөлд гарах үр дагавар нь хүнд тусаж болзошгүй юм.

Тиймээс харилцагч та гэрээнд заасан гэнэтийн тооцоолох боломжгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж эдийн засгийн тодорхойгүй үеийг санхүүгийн хүндрэлгүй давахын тулд даатгалын төлбөрөө бүү орхигдуулаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 5 цаг 5 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 5 цаг 10 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 5 цаг 13 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 5 цаг 17 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 5 цаг 20 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 5 цаг 25 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 5 цаг 35 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 5 цаг 44 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 9 цаг 13 мин Месси 80 мянган евро хандивлажээ 9 цаг 45 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 9 цаг 55 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 9 цаг 55 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 10 цаг 0 мин Дайн өөрчлөгдсөөр байна 10 цаг 15 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 10 цаг 21 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 11 цаг 9 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top